The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын сурагчид тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг мэдэж авлаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг сурталчлах аялал зохион байгууллаа. Уг аялалд экоклубын 20 сурагч багшийн хамт оролцож тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи мэдлэгээ дээшлүүлэв
Дараа нь, экоклубын сурагчид ойд зочилж модны төрөл, нас, зэрлэг амьтдын үлдээсэн ул мөр, ойн шувууд зэргийг ажиглав. Мэргэжилтнүүд зэрлэг амьтдын ул мөрийг хэрхэн таних аргыг заасан нь сурагчдын сонирхлыг татлаа. Монголчууд хүүхдийг багаас нь зэрлэг амьтан, ургамлыг таньж мэдэх, байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг алдахгүй байх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Экоклубын сурагчид ч “Газар нутгийг яагаад тусгай хамгаалалтад авдаг, ач холбогдлыг нь мэдэж авлаа. Тиймээс мэдсэн, сурснаа бусдадаа хуваалцана гэдгээ хэлж байв.
Сонирхуулахад, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын тэмдэгжүүлэлтийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр хийсэн юм. Мөн тус хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгаль хамгаалагчдад зориулсан хяналтын байр барьж, иж бүрэн тохижуулж өгсөн билээ.
© ДБХС