The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
ХИЛИЙН НОГООН БҮС САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ХИЛИЙН ЗУРВАС ДАГУУ СОНГОН АВСАН ЗЭРЛЭГ АМЬТДЫН ПОПУЛЯЦИЙГ ҮНЭЛЭХ ЗӨВЛӨХ БАГ/ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАВТАН ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь цоохор ирвэсийн хамгаалал, судалгаа болон цоохор ирвэсийн идэш бологч амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилготой төслийг 2025 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Мөнххайрхан-Их Онгог БЦГ, Цагаан шувуут ДЦГ-уудын хилийн зурвас дагуу цоохор ирвэсийн гол идэш бологч туруутан амьтдын тоо толгой болон тухайн ТХГН-уудын үнэт зүйлсийн популяцийн төлөв байдлыг тогтоох судалгааг хийх зөвлөх баг эсвэл зөвлөх байгууллага сонгон шалгаруулахад энэхүү ажлын зорилго оршино.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь цоохор ирвэсийн хамгаалал, судалгаа болон цоохор ирвэсийн идэш бологч амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилготой төслийг 2025 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Мөнххайрхан-Их Онгог БЦГ, Цагаан шувуут ДЦГ-уудын хилийн зурвас дагуу цоохор ирвэсийн гол идэш бологч туруутан амьтдын тоо толгой болон тухайн ТХГН-уудын үнэт зүйлсийн популяцийн төлөв байдлыг тогтоох судалгааг хийх зөвлөх баг эсвэл зөвлөх байгууллага сонгон шалгаруулахад энэхүү ажлын зорилго оршино.
Хийгдэх ажил
-Хил орчмын 2 байршилд цоохор ирвэсийн гол идэш бологч Янгир, Аргаль, Халиун буга, Алтайн хойлог зэрэг амьтдын зүйлийн тоо толгой, байршил болон ойн талбай, нөхцөл байдлыг тодорхойлно.
-Судалгааны ажлыг мониторинг байдлаар давтан хийх арга зүй, үр дүн, шаардлагатай замнал, мэдээлэл, зааварчилгааг дэлгэрэнгүй багтаасан тайлан боловсруулах
-Одоо байгаа болон судалгааны явцад бий болсон мэдээлэлд тулгуурлан дээрх зэрлэг амьтадын байршил, холбоос нутгийн энгийн байдлаар загварчлан харуулах
Судалгаа хийгдэх газар: Мөнххайрханы БЦГ-ийн Их-Онгогын хэсэг (үүнд Улсын хил болон булган гол хоорондын зурвас нутаг Чигэртэйн гол УТХГ-ын хил хүртэлх нутаг дэвсгэр багтана) болон Цагаан шувуут ууланд дээрх судалгааг хийж гүйцэтгэнэ.
Хүлээгдэж буй үр дүн:
-Сонгогдсон хилийн бүс нутаг дагуу байрших Улсын тусгай хамгаалалттай газрууд дахь Цоохор ирвэсийн гол идэш бологч туруутан амьтдын популяцийн хэмжээ тодорхой болно.
-Сонгогдсон хилийн бүс нутаг дагуу байрших Улсын тусгай хамгаалалттай газрууд дахь ойн талбай, төлөв байдал тодорхой болно.
-Ирвэс хамгаалах төслийн А1 зорилтыг хэмжих шалгуурын суурь мэдээлэл бүрдэнэ.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
-Зэрлэг амьтдын тоо толгойн судалгаа, төлөв байдлыг үнэлгээ хийх, биологийн олон янз байдлын чиглэлээр судалгаа хийх туршлагатай байх,
-Цоохор ирвэс болон өндөр уулын экосистемийн хамгаалалтай холбоотой мэргэжлийн туршлагатай байх,
-Ойн болон газарзүйн зураглалын чиглэлээр мэргэшсэн, эсвэл ажиллаж байсан туршлагатай байх,
-Биологи, экологийн мэргэжлийн хэллэг бүхий англи хэлээр тайлан бичих чадвартай байх
Сонгон шалгаруулалтад бүрдүүлж, ирүүлэх материал: Сонирхсон зөвлөх баг/зөвлөх байгууллага нь доорх материалыг PDF форматаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2026 оны 3-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд ирүүлнэ үү.
-Сонгон шалгаруулалтад оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг/захидал;
-Байгууллага бол байгууллагын танилцуулга (товч танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар);
-Сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил, төстэй ажлын товч танилцуулга;
-Судалгааны ажлыг гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга /товч намтар/;
-Ажил гүйцэтгэх үе шат, календарчилсан төлөвлөгөө;
-Ажил гүйцэтгэх үнийн дэлгэрэнгүй санал (үнийн саналд бараа материалын зардал, ажлын хөлс, тээвэр зэрэг бүх зардлууд болон холбогдох татварууд багтсан байх)