What would you like to search for?

Our News

ОНОН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАВТАН ЗАР

Онон голын сав газрын урт хугацааны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө (УННМТ)-ний боловсруулалтад дүн шинжилгээ, дата өгөгдөлд боловсруулалт хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө, удирдамжаар хангах, сав газрын захиргаа болон бусад талуудтай хамтран ажиллах богино хугацааны зөвлөх (зөвлөх баг, байгууллага) сонгон шалгаруулж хамтран ажиллана. Онон голын сав газрын УННМТ-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/626 тушаалаар батлагдсан “Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний аргачлал”-ын дагуу боловсруулна.

Онон голын сав газрын урт хугацааны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө (УННМТ)-ний боловсруулалтад дүн шинжилгээ, дата өгөгдөлд боловсруулалт хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө, удирдамжаар хангах, сав газрын захиргаа болон бусад талуудтай хамтран ажиллах богино хугацааны зөвлөх (зөвлөх баг, байгууллага) сонгон шалгаруулж хамтран ажиллана.

Онон голын сав газрын УННМТ-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/626 тушаалаар батлагдсан “Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний аргачлал”-ын дагуу боловсруулна.

Хүлээгдэж буй үр дүн

Онон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад бүрдүүлсэн мэдээ, мэдээлэл, хээрийн судалгааны үр дүн (цаасан болон файл хэлбэрээр, shp.өргөтгөлтэй)-гүүд;
Хээрийн судалгаагаар хийгдсэн ажлын тайлан, үр дүн цаасан болон файл хэлбэрээр;
Онон голын сав газрын суурь судалгааны ажлын тайлан болон УННМТ-г монгол, англи хэл (хураангуй) дээр боловсруулж нэгтгэж өгөх.

Зөвлөх багийн ажиллах зарчим

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар, Онон-Улз голын сав газрын захиргааны мэргэжил, арга зүйн зөвлөмж, шийдвэрийг удирдлага болгоно;
Захиалагч байгууллагуудтай хамтран ажиллах, Онон-Улз голын захиргааны боловсон хүчнийг чадавхжуулна;
Ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө, ажлын явцад хийгдэх үйл ажиллагааны болон ажил үүргийн хуваарь гаргаж, Онон-Улз голын захиргаанд танилцуулж, тайлагнана;
Талуудын оролцоог хангах үүднээс сум, аймгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, төсөл хөтөлбөр, ус хэрэглэгч, ашиглагч, бохирдуулагчаас санал авах, мэргэжлийн зүгээс анализ хийх, гарсан үр дүнг холбогдох талуудад нэгдсэн хэлэлцүүлэг, хурал зохион байгуулахад орон нутагт 2 удаа, Улаанбаатарт нэг удаа танилцуулах, хурлын тэмдэглэл үйлдэж, саналыг албан байдлаар хүлээн авч тайланд хавсаргана;
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд ашигласан тоон мэдээ, мэдээлэл, материал, холбогдох баримт бичгийг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулж өгөхийг хориглоно.

Суурь судалгааны мэдээ, материалд дүн шинжилгээ, боловсруулалт хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө, удирдамжаар хангах, бусад дутуу өгөгдөл дата олж ашиглах, чиглүүлэх зэргээр хамтран ажиллана;

Тус ажилд холбогдох талууд, олон улсын төсөл хөтөлбөрийн нэгжүүдийн харилцан уялдааг хангаж ажиллана;
Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн чиг хандлага, эрсдэлийн үнэлгээг ойрын 5, 10 жилээр тооцож, усны нөөц, ургамлын бүрхэвчид үзүүлж болзошгүй нөлөөллийг тодорхойлон дасан зохицох арга хэмжээг тусгана;
2035 он хүртэлх хугацаанд үе шатаар төлөвлөх усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа бүлэг бүрийн дүгнэлт, хэтийн хандлагыг тооцох, тулгамдаж буй асуудал, шийдэл гарц гаргалгааг тодорхойлж, зөвлөмж боловсруулж төрийн захиргааны төв байгууллагаар хэлэлцүүлнэ.

Гүйцэтгэх ажлын хугацаа: Гэрээ хийснээс хойш 3 сарын хугацаанд багтаан гүйцэтгэнэ.

Зөвлөх багт тавигдах ерөнхий шаардлага:

Зөвлөх нь байгаль орчин, усны салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон хуулийн этгээдтэй хамтран түншлэл (цаашид “баг” гэх) хэлбэрээр оролцон, богино хугацааны гэрээ байгуулж ажиллана. Зөвлөх баг нь 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд багийн гишүүд нь дараах мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан байна. Үүнд:

Зөвлөх багийн ахлагч: (заасан хугацаагаар)

Байгаль орчин, усны барилга байгууламж, усны менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн судалгаа,  сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай, докторын зэрэгтэй бол давуу тал болох;
Байгаль орчны салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох арга хэмжээ, усны нөөц, сав газрын менежмент төлөвлөлтийн чиглэлээр ажилласан туршлагатай;
Тайлан бичих, нэгтгэн дүгнэх өндөр чадвартай;
Төслийн багийн ахлагч 5-аас доошгүй жил ажилласан менежмент /удирдлагын туршлагатай байх;

Багийн гишүүд:

Усны нөөцийн хамгаалал, зүй зохистой ашиглалт, усны баланс хариуцсан зөвлөх (заасан хугацаагаар): Гидротехник, гидрологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, магистр болон усны зөвлөх инженер, ГМС дээр ажилладаг, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Хөдөө аж ахуй хариуцсан зөвлөх (45 хонгийн хугацаагаар): Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн эдийн засагч, усалгаатай тариалангийн агрономч, мал зүйч чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Нийгэм, эдийн засаг хариуцсан зөвлөх (45 хонгийн хугацаагаар): Нийгэм, эдийн засаг, бодлогын шинжээч, зардал, үр ашгийн шинжилгээний чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлж ирүүлэх материал:

Ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө, багийн гишүүдийн ажил үүргийн хуваарь,  
Зөвлөх ажлын задаргаатай үнийн санал /татвар, шимтгэл тооцох, орон нутагт хийгдэх 2 удаагийн уулзалт хэлэлцүүлэгт оролцох зөвлөхүүдийн зардлыг тусад нь тооцож оруулах/
Багийн гишүүдийн товч намтар /тус бүр 1 хуудас/, дээд боловсролын дипломын хуулбар, холбоо барих цахим хаяг, утасны дугаар
Хуулийн этгээд нь гэрчилгээний хуулбар, байгууллагын товч танилцуулга
Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын хүснэгтэн мэдээлэл /ажлын нэр, хугацаа, захиалагч болон хамтрагч тал, төсөвт өртөг, үр дүн/, нотлохоор талуудтай байгуулсан гэрээний хуулбар

Материал хүлээж авах эцсийн хугацаа ба харилцах хаяг:

Сонгон шалгаруулалтын материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2026 оны 3 сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл материалаа ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвлөх багт цахимаар холбогдож мэдэгдэх тул бусдаар холбогдох шаардлагагүй. Захиалагчийг төлөөлж Онон-Улз голын сав газрын захиргаа /дарга Баяртогтох- 90111978, мэргэжилтэн И.Алтмаа 88184457, Х.Хүрэлчулуун 88101378/-тай холбогдож сав газрын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зарын хугацаанд авч болно.

 

 

© ДБХС
Logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу