The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
АЛТАЙ СОЁНЫ БҮС НУТГИЙН НЭН ХОВОР ЗАРИМ ЗҮЙЛ ШУВУУДЫН ПОПУЛЯЦИ, ТЭДГЭЭРИЙН АМЬДРАХ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА, УЧРАХ АЮУЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ/ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Алтай–Соёны эко бүс нутгийн 2026-2030 оны стратегид нэн ховор зарим зүйл шувууг хамгаалахаар сонгон авсан бөгөөд тэдгээр шувууны зусан үрждэг амьдрах орчныг хамгаалах төслийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтод ажлын хүрээнд Борцгор хотон (Pelecanus crispus), Цагаан толгойт нугас (Oxyura leucocephala), Реликт цахлай (Ichthyaetus relictus) зэрэг шувуудын популяци, үржил, амьдрах орчны өнөөгийн төлөв байдал, одоо болон ирээдүйд тулгарах аюулыг тодорхойлох, тухайн аюулыг бууруулах арга зөвлөмжийг боловсруулах зөвлөх сонгон шалгаруулна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Алтай–Соёны эко бүс нутгийн 2026-2030 оны стратегид нэн ховор зарим зүйл шувууг хамгаалахаар сонгон авсан бөгөөд тэдгээр шувууны зусан үрждэг амьдрах орчныг хамгаалах төслийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтод ажлын хүрээнд Борцгор хотон (Pelecanus crispus), Цагаан толгойт нугас (Oxyura leucocephala), Реликт цахлай (Ichthyaetus relictus) зэрэг шувуудын популяци, үржил, амьдрах орчны өнөөгийн төлөв байдал, одоо болон ирээдүйд тулгарах аюулыг тодорхойлох, тухайн аюулыг бууруулах арга зөвлөмжийг боловсруулах зөвлөх сонгон шалгаруулна.
Хийгдэх ажил:
-Борцгор хотон (Pelecanus crispus), цагаан толгойт нугас (Oxyura leucocephala), реликт цахлай (Ichthyaetus relictus) зэрэг шувуудын популяцийн хэмжээг тодорхойлох, зусдаг, үрждэг нуур, арал, газруудыг зураглах,
-Дээрх гурван зүйл шувуудын талаарх өмнөх судалгааны үр дүн, мэдээ баримтууд болон Ховд голоор тэжээгддэг нууруудын гидрологийн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэсэн мэдээллийн сан бий болгох,
-Дээрх гурван зүйл шувуудын үржлийн амжилт болон популяцийн тоо толгойд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд, аюулыг тодорхойлох, аюулын түвшин, үзүүлэх нөлөөллийг эрэмбэлэн үнэлэх,
-Ирээдүйд Ховд гол дээр усан цахилгаан станц байгуулагдахад тухайн зүйлүүдийн үржлийн гол нутгууд байрших нууруудын усны түвшин хэрхэн өөрчлөгдөхийг УЦС-ын усан сан дүүрэх хүртэл болон түүний дараах 10 жилийн хугацаанд загварчлан таамаглах, үржлийн нутгууд хатах, усанд автах, буцан хэвийн байдалд орох хугацааг тодорхойлох,
-Гол үржлийн нутагт зусдаг, өвөлждөг, хаварждаг айлуудын тоо, тэдгээрийн өвөлжөө, хаваржааны байршлуудыг тогтоох, зураглах, байршдаг хугацааг тодорхойлох, айлуудын малын тоо, малын бүтцийг тогтоох, мал байршин бэлчээрлэдэг хугацааг тогтоох, айлууд аль сум, багийн харьяалалтай болохыг тодорхойлох,
-Борцгор хотон, цагаан толгойт нугас, реликт цахлай зэрэг шувуудын үржлийн амжилт болон популяцийн тоо толгой, тухайн зүйлүүдийн популяци болон үржлийн амжилтад нөлөөлөх аюулыг бууруулах арга зөвлөмжийг боловсруулах,
-Үржлийн нутагт хамаарах нуурууд дээр хийгдсэн гидрологи, гидробиологи, гидрохимийн суурь судалгааны тайлан, зөвлөмж нь хамгааллын хэтийн төлөвлөлт, орон нутаг, бүс нутгийн дунд, богино хугацааны бодлогын болон байгаль хамгааллын төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эсэх зэрэгт анализ хийж, зөвлөмждөө тусгах
Гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд ажлыг гүйцэтгэнэ.
Судалгааны хамрах хүрээ: Алтай Соёны бүс нутгийн хүрээнд тухайн зүйл шувуу үржиж зусдаг талаар бүртгэгдсэн газар нутагт судалгааны ажил хийгдэнэ.
Тавигдах шаардлага:
-Зөвлөх нь байгаль орчны судалгаа хийх мэргэжлийн эрх бүхий байгууллага эсвэл шаардлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн баг байна.
-Зэрлэг амьтдын тоо толгойн судалгаа, төлөв байдлын үнэлгээ хийх, биологийн олон янз байдлын чиглэлээр судалгаа хийх туршлагатай байх,
-Орнитологич, гидрологич, газарзүйн зураглалын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд багтсан багтай байх,
-Ус намгархаг газар, усан сан бүхий газрын экосистемийн хамгаалалтай холбоотой туршлагатай байх,
-Биологи, экологийн мэргэжлийн хэллэг бүхий англи хэлээр тайлан бичих чадвартай байх
Бүрдүүлэх материал: Ажил гүйцэтгэх саналыг цахим хэлбэрээр 2026 оны 3-р сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө info@wwf.mn хаягаар доорх материалыг PDF форматаар ирүүлнэ. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжгүй болохыг анхаарна уу.
-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (албан бичиг/захидал)
-Байгууллагын товч танилцуулга/Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (байгууллага бол)
-Зөвлөх багийн гишүүдийн товч намтар, туршлага, багт хариуцах үүрэг оролцоо
-Ижил төстэй ажлын туршлагын танилцуулга (сүүлийн 5 жил)
-Ажлыг гүйцэтгэх арга зүй, хугацааны төлөвлөгөө
-Ажил гүйцэтгэх үнийн санал (дэлгэрэнгүй үнийн задаргаа Үүнд: ажлын хөлс, татвар, шимтгэл, судалгааны ажлын зардал, шаардлагатай уулзалт зохион байгуулах зардал зэрэг ажлын даалгаварт байх ажлыг гүйцэтгэхэд гарах бүхий л зардлыг тооцоолсон байна).