What would you like to search for?

Our News

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯН-УУЛ БОЛОН УВС АЙМГИЙН ХОВД СУМЫН НУТАГТ ГАДАРГЫН УС ХУРИМТЛУУЛАХ ХӨВ БАРИХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Ажлын зорилго: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь булгийн эхийг хашиж хамгаалах, гадаргын ус хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах замаар зэрлэг амьтан болон малын уст цэгийн хүртээмжийг бий болгох улмаар бэлчээрийн доройтол болон зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлэх дарамтыг багасгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү туршлагыг өргөжүүлэх зорилгоор Ирвэс хамгаалах төслийн хүрээнд зэрлэг амьтан болон малын уст цэгийн хүртээмжийг бий болгох зорилгоор гурван байршилд гадаргын ус хуримтлуулах хөв байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Ажлын зорилго: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь булгийн эхийг хашиж хамгаалах, гадаргын ус хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах замаар зэрлэг амьтан болон малын уст цэгийн хүртээмжийг бий болгох улмаар бэлчээрийн доройтол болон зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлэх дарамтыг багасгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү туршлагыг өргөжүүлэх зорилгоор Ирвэс хамгаалах төслийн хүрээнд зэрлэг амьтан болон малын уст цэгийн хүртээмжийг бий болгох зорилгоор гурван байршилд гадаргын ус хуримтлуулах хөв байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх ажил: Гүйцэтгэгч нь уг зорилгын хүрээнд зэрлэг амьтан болон малын бэлчээр нутаг, уст цэгийн хүртээмжийг бий болгох, зэрлэг амьтдын амьдрах орчныг чөлөөлөхөд чиглэсэн дараах гурван байршилд батлагдсан зураг төсөл /uranchimeg@wwf.mn хаягаар хандаж авах/-н хүрээнд шаардагдах стандарт, техникийн үзүүлэлтийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж захиалагч болон санхүүжүүлэгч талуудад хүлээлгэн өгсөн байна.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянбогд багийн нутагт байрлах “Чулуутын эх”
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах “Намын салаа”
Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн нутагт байрлах “Голын эх”

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь ус хуримтлуулах хөв байгуулж байсан болон ижил төстэй усны барилга байгууламж гүйцэтгэсэн ажлын туршлагатай байх, сүүлийн 5 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байх;
Сонгон шалгаруулалтад оролцогч нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон сонгон шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна;
Хөв байгуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчний болон техник, тоног төхөөрөмж, технологийн чадавх, нөөцтэй байх;
Гүйцэтгэсэн ажлын үр дүнд хамгийн багадаа 12 сарын баталгаа гаргаж засвар үйлчилгээг хариуцах боломжтой байх;
Гүйцэтгэгч нь орон нутгаас томилогдсон ажлын хэсэгт ажлын явцаа танилцуулах, нээлттэй хамтран ажиллах боломжтой байх;
Гүйцэтгэгч нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно;
Сонирхсон байгууллага нь нэг ба түүнээс дээш, эсвэл бүх хөвийн ажлыг хамтад нь гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж болно. (шаардлагатай тохиолдолд 2 ба түүнээс дээш гүйцэтгэгчтэй гэрээлэх боломжтой).

Сонгон шалгаруулалтад бүрдүүлж, ирүүлэх материал: Сонирхсон байгууллага нь доорх материалыг цахим хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2026 оны 02-р сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг;
Байгууллагын танилцуулга (товч танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар);
Сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил, төстэй ажлын танилцуулга;
Мэргэжлийн боловсон хүчний болон техник, тоног төхөөрөмж, технологийн чадавх, нөөцийн талаар мэдээлэл /танилцуулга, хуулбар хавсаргах/;
Ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө;
Ажил гүйцэтгэх үнийн дэлгэрэнгүй санал (үнийн саналд бараа материалын зардал, ажлын хөлс, тээвэр зэрэг бүх зардлууд болон холбогдох татварууд багтсан байх)

 

© ДБХС
Logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу