What would you like to search for?

Our News

Экоклубын сурагчид “Судлаач сурагч” болсондоо сэтгэл хангалуун байна

Монголчууд хүүхдийг багаас нь зэрлэг амьтан, ургамлыг таньж мэдэх, байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн уламжлалтай юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар судалгааны зарим ажилд сургах зорилгоор экоклубын сурагчдыг “Судлаач сурагч” хөтөлбөрт хамруулж байна. Үүний хүрээнд зүүн бүсийн экоклубын зургаан сурагч 2022 оны наймдугаар сард гурван өдрийн турш хээрийн судалгаанд оролцов. Хар Ямаатын байгалийн нөөц газарт явагдсан тус хээрийн судалгааг МУИС-ийн судлаач багш нар удирдлаа.

Эхний өдөр сурагчид Хар Ямаатын байгалийн  нөөц газарт ургадаг ховор ургамлуудыг хэрхэн таних талаар мэдлэгтэй боллоо. Багш нарынхаа тусламжтайгаар ургамлын бичиглэл хийж, ургамлын массыг хэрхэн  тодорхойлох аргад суралцсан байна. Мөн энэ өдөр  жижиг мэрэгчдийн популяцийн судалгаа хийгдэж байгаатай танилцсан бөгөөд амьд баригчийг хээрийн нөхцөлд хэрхэн байршуулах, баригдсан мэрэгчийг хэрхэн хэмжиж, тэмдэглэх аргазүйд суралцсан нь сурагчдын сонирхлыг ихэд татлаа. Хээрийн судалгааны сүүлийн өдөр сурагчид Хар Ямаатын байгалийн нөөц газартай танилцан, шувуудын амьдрах орчны талаар мэдлэгтэй болох зорилгоор шувууны ажиглалт хийв. Үүнээс гадна багаар ажиллах, бие даах арга барилд суралцах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвараа сайжрууллаа.
“Судлаач сурагч” хөтөлбөрт хамрагдсан сурагч Б.Адуучин” Жижиг мэрэгч амьтдын судалгааны ажил  маш сонирхолтой байв. Мөн малчид бэлчээрээ сэлгэн ашиглахгүйгээс бэлчээр доройтож, доройтсон газар нь үлийн цагаан оготны амьдрах таатай орчин болдог гэдгийг судлаач, багшаасаа мэдэж авлаа” хэмээн ярьсан байна.  
Ийнхүү хээрийн  судалгаа  хөтөлбөрийн дагуу амжилттай явагдаж, экологийн мэдлэгээ нэмж чадсандаа экоклубын сурагчид сэтгэл хангалуун байлаа.
Хар Ямаатын байгалийн нөөц газарт явагдсан тус хээрийн судалгааг МУИС-ийн судлаач багш нар удирдлаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу