What would you like to search for?

Our News

“БИОСАН” АМЬТАН, УРГАМЛЫН МОНИТОРИНГ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГ ШИНЭЧИЛЖ ВЭБСАЙТ, ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Төслийн нэр, дугаар: “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл /40002171/ АЖЛЫН ЗОРИЛГО: Амьтан, ургамлын мониторинг судалгааны “БИОСАН” цахим мэдээллийн сан/платформ/ - вэбсайт/мобайл аппликейшны хамт - хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх.

Төслийн нэр, дугаар: “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл /40002171/   
 АЖЛЫН ЗОРИЛГО: Амьтан, ургамлын мониторинг судалгааны “БИОСАН” цахим мэдээллийн сан/платформ/ - вэбсайт/мобайл аппликейшны хамт - хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх.
 ЗОРИЛТ:
ТХГН-уудад болон бусад түгээмэл хэрэглэгдэж буй амьтан, ургамлын мониторинг судалгааны арга зүйд дүн шинжилгээ хийж, тэдгээрийн давуу болон сул талыг тодорхойлох, цаашид ашиглах боломжит арга зүйн сонголтыг талуудын оролцоотойгоор хийх, арга зүйг сайжруулах (https://wwfasia.awsassets.panda.org/downloads/monitoring_sudalgaa_arga_zui.pdf).
“БИОСАН” цахим мэдээллийн санд зориулан Байгаль орчны мэдээллийн сан (eic.mn) веб сайтад шинээр хуудас хөгжүүлэлт хийх;
“БИОСАН” мобайл аппликэйшн (Mobile application) хөгжүүлэх;
“БИОСАН” цахим мэдээллийн сан, мобайл аппликэйшн ашиглах зааварчилгаа бүхий гарын авлага хийх, танилцуулах уулзалт, сургалт (цахим) зохион байгуулах. 
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ:
ТХГН-уудад болон бусад түгээмэл хэрэглэгдэж буй амьтан, ургамлын мониторинг судалгааны арга зүйд  дүн шинжилгээ хийх; (https://wwfasia.awsassets.panda.org/downloads/monitoring_sudalgaa_arga_zui.pdf).
Талуудын оролцоотойгоор цаашид ашиглах боломжит арга зүйг сонгох, ТХГН-уудад ашиглаж ирсэн туршлага, хэрэгцээнд суурилан арга зүйг сайжруулах;
Тэдгээрт суурилан “БИОСАН” амьтан, ургамлын мониторинг судалгааны мэдээллийн санг сайжруулан хөгжүүлэхэд зориулсан вэбсайт, мобайл аппликейшны дизайн, контентыг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар төлөвлөж хэлэлцүүлэн захиалагч (БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF))-аар батлуулах;
Вэбсайт болон мобайл аппликейшн-г батлагдсан дизайн, контентын дагуу хөгжүүлэх,
Хөгжүүлсэн веб сайт болон мобайл аппликейшн-г серверт хуулах турших;
Хэрэглэгчдэд зориулан цахим сургалт зохион байгуулах;
Туршилтын үр дүнд тулгуурлан хөгжүүлсэн веб сайт болон мобайл аппликейшн-г дахин сайжруулалт хийх;
Хөгжүүлсэн “БИОСАН” цахим мэдээллийн сан, мобайл аппликэйшн ашиглах зааварчилгаа бүхий гарын авлага хийх;
Сайжруулсан мониторинг судалгааны арга зүйн гарын авлага хийх, БОАЖЯ-аар баталгаажуулахад хамтран ажиллах;
Мониторинг судалгааны арга зүй, хөгжүүлсэн “БИОСАН” цахим мэдээллийн сан, мобайл аппликэйшны танилцуулга сургалт, уулзалт зохион байгуулах. 
ВЕБ САЙТ, МОБАЙЛ АППЛИКЕЙШН ХӨГЖҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
БОАЖЯ-ны цахим серверт байрлуулах формат, дата өгөгдлийн шаардлага хангахуйц байх;
Мониторинг,  судалгааны мэдээллийг цуглуулахад зориулсан хэрэглэгч түргэн шуурхай ашиглаж болохуйц веб сайт/мобайл аппликэйшн хосолмол техник ажиллагааны шийдэлтэй байх;
Судалгааны арга зүйн ерөнхий мэдээлэл, арга зүйн гарын авлага, мониторинг дата оруулах хэсэг, Бүх бүртгэлээс бүх талбараар төрөл бүрийн хайлт хийж, үр дүнг гаргах хайлтын системтэй байх
Unicode, Англи, Монгол хэлийг дэмждэг байх;
Системийн шийдэл нь Микросервис архитектурыг дэмждэг байх, нээлттэй стандартууд (Open standards) ашиглах нээлтэй архитектурт (Open architecture) ашигласан байх;
Программын интерфейс нь хэрэглэхэд хялбар байх;
Программ нь нэгэн зэрэг олон хэрэглэгчийн хандалтад саадгүй ажилладаг байх;
Систем нь PDF, Excel, JPEG, PNG, TIF, SVG, shapefile, бичлэг бусад төрлийн бичиг баримт, өгөгдөл хадгалах боломжтой байна. Өгөгдөл дата мэдээллүүдийг зохих нэвтрэлтийн баталгаажуулалт хийгдсэний дараа харах боломжтой байна. Зохих хамгаалалтын хэрэгслүүдтэй байх;
Газрын зураг (Google map) холбоостой байх;
Cистемийн төрөл бүрийн тайлан, статистикийг гаргадаг байх. График, Хүснэгт, Диаграмм гэх мэт. HTML5 технологид суурилсан байна. Диаграмм, график оруулах боломжтой байх. Тайлангийн системээс MS word, MS excel, PDF формат руу гаргадаг байх. Хэвлэхээс өмнө HTML5, PDF формат дээр урьдчилан хардаг байх;
Андройд, iOS үйлдлийн системийг дэмждэг байх;
Тусгай шаардлагыг батлагдсан дизайн, контентын хүрээнд тодорхойлно.
Онлайн болон оффлайн горимд ажилладаг, мэдээллийг санаж онлайн горимд шилжихэд автоматаар бүртгэгддэг байх;
Гэрээний хүрээнд 1 жилийн хугацаанд тусламж, дэмжлэг үзүүлнэ. 
ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА: 2022 оны 12-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 3-р сарын 15-ны өдөр.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Сонгон шалгаруулалтад материал ирүүлж буй байгууллага/хамтарсан баг байж болно/ нь уг ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 
Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар;
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд түншлэл байдлаар оролцох бол байгууллага хооронд хамтран ажиллах түншлэлийн гэрээ хийж, эх хувийг хавсаргасан байх;
Вэбсайт /website/ болон мобайл аппликейшн /mobile application/ хөгжүүлэх, шинэчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх (төрийн эсвэл томоохон үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн туршлагатай байвал давуу тал болох боломжтой). Сүүлийн 5 жилийн хугацаанд энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил үйлчилгээний талаарх мэдээлэл хавсаргасан байна /өртөг, хугацаа, байршил, гүйцэтгэлийн тухай/;
Амьтан, ургамлын мониторинг судалгааны арга зүй боловсруулах, эсвэл ашиглаж байсан, энэ чиглэлээр судалгаа, сургалт явуулж байсан ажлын туршлагатай багийн гишүүнтэй байх. Сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил үйлчилгээний талаарх мэдээлэл хавсаргасан байна /өртөг, хугацаа, байршил, гүйцэтгэлийн тухай/;
Амьтан, ургамлын мониторинг судалгааны арга зүй, веб сайт болон мобайл аппликейшн-г боловсруулах, хөгжүүлэхэд оролцох багийн бүрэлдэхүүний чадавхийн талаарх мэдээлэл (ажилтан бүрийн мэргэжлийн дипломын хуулбар, туршлага, ажилласан жил, ур чадварын мэдээлэл),
Байгууллагын санхүүгийн чадавхийн мэдээлэл (сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил үйлчилгээний мөнгөн дүнг харуулсан жагсаалт, татварын байгууллагын тодорхойлолт);
Ажил гүйцэтгэх төслийн санал: календарчилсан төлөвлөгөө, хүлээлгэн өгөх үр дүн (хөгжүүлэлтийн давуу талыг тусгах)-г тодорхой заасан байх ба үнийн саналын хамт ирүүлнэ. 
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
Дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд материалаа info@wwf.mn хаягаар 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл ирүүлнэ. Материалыг зөвхөн Монгол хэл дээр ирүүлэх бөгөөд гадаадын хуулийн этгээд оролцох боломжгүй. 
Захиалагчаас зөвхөн хураангуй жагсаалтад орсон байгууллагатай холбогдох ба байгууллага тус бүр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс өмнө захиалагчийн зарласан цагт ирж төслийн саналаа 30 минутад багтаан танилцуулсны дараа ажлын хэсгийн эцсийн сонгон шалгаруулалт хийгдэж, шийдвэрийг гаргана.
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу