What would you like to search for?

Our News

Экоклубын сурагчдын усны мониторинг амжилттай үргэлжилж байна

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дэлхийд нэн ховордсон Монгол бөхөнгийн хамгааллын ажлын хүрээнд Ховд, Говь-Алтай аймгийн 8 сумын нутагт 26 булгийн эхийг хашиж хамгаалан, экоклубын сурагчидтай хамтран мониторинг эхлүүлээд байна. Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа болон тухайн булаг байрлах сумдын ЗДТГ-тай хамтран булгийг пасспортжуулах ажлыг эхлүүлснээр төрийн байгууллагууд булаг хамгаалалд хамтран оролцох боллоо.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дэлхийд нэн ховордсон Монгол бөхөнгийн хамгааллын ажлын хүрээнд Ховд, Говь-Алтай аймгийн 8 сумын нутагт 26 булгийн эхийг хашиж хамгаалан, экоклубын сурагчидтай хамтран мониторинг эхлүүлээд байна.
Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа болон тухайн булаг байрлах сумдын ЗДТГ-тай хамтран булгийг пасспортжуулах ажлыг эхлүүлснээр төрийн байгууллагууд булаг хамгаалалд хамтран оролцох боллоо. Ингэснээр  хашсан булгийн хамгааллыг сумуудын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар албан ёсоор хариуцах болсон бөгөөд сумын өмчид бүртгэн авснаар  булгийн тор, шон эвдсэн иргэдэд хариуцлага тооцох эрхзүйн үндэслэлтэй болсон төдийгүй эвдэрсэн тор шонг засуулах боломжтой болсон байна. Мөн “Булаг хамгаалагч малчин” батламжийг хүлээлгэн өгснөөр булаг ус хамгаалалд оролцох малчдын оролцоо нэмэгдэж байна.  Ингэснээр ажлын уялдаа холбоо сайжирсны зэрэгцээ булгийн ундарга тухайн булгаас ундаалдаг малын тоо толгойтой хэрхэн уялдаж байгаа, жилийн аль улиралд ямар амьтан булгаас ундаалж байгаа зэрэг мониторингийн ажлуудыг экоклубын сурагчидтай хамтран хийх боломжтой юм.  
Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын тухайд эхийг хашиж ундаргыг хамгаалсан булгийн талаарх мэдээллийг БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн сангийн www.eic.mn вэб хуудсанд байршуулан сурталчилж эхлээд байна.
Мөн “Булаг хамгаалагч малчин” батламжийг хүлээлгэн өгснөөр булаг ус хамгаалалд оролцох малчдын оролцоо нэмэгдэж байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу