The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Хог хаягдлыг бууруулах санаачилга
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубын сурагчидтай хамтран байгальд ээлтэй амьдрахын ач холбогдлыг олон нийтэд сурталчилж байна. Үүний хүрээнд байгальд хог хаяхгүй байх, хог хаягдлаа ангилах талаар сурталчилгаа хийж байгаа юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубын сурагчидтай хамтран байгальд ээлтэй амьдрахын ач холбогдлыг олон нийтэд сурталчилж байна. Үүний хүрээнд байгальд хог хаяхгүй байх, хог хаягдлаа ангилах талаар сурталчилгаа хийж байгаа юм. Тэгвэл Ховд аймгийн "Ногоон байгаль" эко клубын сурагчид шинэ санаачилга гаргажээ. Тэдний судалгаагаар орон нутгийн иргэд ахуйн хог хаягдлаа ялгалгүй жимс, ногооны хальсыг хамт хийдэг аж. Үүнийг нь идэх гэж үхэр хогийн цэг дэх ууттай хогийг задлан тараадаг юм байна.
Тиймээс "Ногоон байгаль" экоклубын сурагчид Ховд аймгийн хэмжээнд хүнсний ногоо болон жимсний хальсыг хог руу хаялгүй хөлдүү байдлаар хадгалж байгаад хавар цаг хүндрэх үед малчиддаа малын тэжээл болгож өгөх санаачилга гаргажээ. Үүнийг нутгийн иргэд дэмжиж таван сарын хугацаанд 1,2 тонн хүнсний ногооны хальсыг цуглуулж чадсан байна. Цуглуулсан хүнсний ногоо болон жимсний хальсаа Жаргалант сумын малын тоо толгойн татвараа тогтмол төлдөг малчиддаа малын тэжээлийн зориулалтаар өгчээ. Цаашид тус экоклубын сурагчид хог хаягдлыг бууруулах талаар орон нутгийн шийдвэр гаргагчидтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.