The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Цэн тогорууны мониторинг судалгаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Биологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын 11 байгаль хамгаалагчийн оролцоотойгоор нутгийн зүүн бүсэд нэн ховор цэн тогорууны мониторинг судалгааг хэрэгжүүллээ. Судалгаагаар нийт 292 цэн тогорууны, үүнээс 33 үржлийн хос бүртгэгдсэн байна. Судлаачдын ярьснаар шувуудын гол байршил нь Улз голын сав газар, Тэнгэлэг гол, Эхэн бүрд, Холбоо нуур орчимд төвлөрч байв.

Эдгээр үр дүн нь Онон–Балжийн бүс нутаг дахь цэн тогорууны хамгааллыг улам сайжруулах шаардлагатайг харуулж байна. Үүний тулд үржлийн болон нүүдлийн өмнөх чухал амьдрах орчныг хамгаалалтад авах, мөн гол цэгүүдэд урт хугацааны мониторинг хийх шаардлагатай юм. Ялангуяа бодит хамгаалалт хэрэгтэй хоёр газрыг нэн тэргүүний хамгаалах газар гэж тодорхойлсон. Эдгээр газрууд нь үржлийн болон улирлын түр саатах чухал орчин боловч малын хэт бөөгнөрөл, усны түвшин буурах, айлын нохой шувууны өндөг идэх зэрэг нөлөөгөөр улам бүр эрсдэлд орж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цэн тогорууны талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр кампанит ажил зохион байгуулж байгаа билээ.