The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Хамгааллын үр дүн гарсаар байна
2015 онд Хар Ямаатын байгалийн нөөц газарт ердөө ганцхан буга (Cervus canadensis) бүртгэгдэж байсан бол 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 35 бодгалийг мэргэжилтнүүд тоолжээ. Автомат камераа шалгах үеэр судалгааны багийнхан сүрэг сүргээрээ тайван бэлчиж яваа буга ажигласан бөгөөд урьд нь ховорхон тохиолддог байсан энэ дүр зураг өдгөө ердийн болсон ажээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу 2013 оноос Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг хариуцан ажиллаж төрд хүлээлгэн өгсөн билээ. Энэ хугацаанд байгаль хамгааллын олон үйл ажиллагааг хэрэгжүүлж, хандивлагч байгууллагуудын дэмжлэг болон тусгай хамгаалалттай газрын орчимд амьдардаг орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан ажлаа өргөжүүлсэн юм. Эдгээр урт хугацааны хүчин чармайлтын үр дүн тодорхой харагдаж эхэлж байна.
2015 онд Хар Ямаатын байгалийн нөөц газарт ердөө ганцхан буга (Cervus canadensis) бүртгэгдэж байсан бол 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 35 бодгалийг мэргэжилтнүүд тоолжээ. Автомат камераа шалгах үеэр судалгааны багийнхан сүрэг сүргээрээ тайван бэлчиж яваа буга ажигласан бөгөөд урьд нь ховорхон тохиолддог байсан энэ дүр зураг өдгөө ердийн болсон ажээ.
Мөн аргаль хонь (Ovis ammon)-ны хувьд ч сайн мэдээ байна. 2023 онд автомат камерт ердөө нэг аргаль бүртгэгдэж байсан бол удалгүй хургаа дагуулсан эх аргалийн ховор дүрс бичигдсэн юм. Харин энэ оны эхэнд судалгааны багийнхан Хар Ямаатын байгалийн нөөц газарт хамтдаа нүүдэллэн явж буй найман аргальтай тааралджээ.
Энэ нь урт хугацаанд тууштай хэрэгжүүлсэн хамгааллын менежмент, мөн хамгаалалтын захиргаа, орон нутгийн оролцогч талууд, нутгийн иргэдийн хамтын ажиллагааны үр дүнг харуулж байна.