The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Монгол бөхөнгийн тоо толгой өсч 28,857-д хүрлээ
Хээрийн судалгааны ажлын үр дүнд Монгол бөхөнгийн тоо толгой өсч 28,857 байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 23,215 толгой Монгол бөхөн тоологдож байсан билээ. Энэ нь 2025 онд Монгол бөхөн 24%-иар өссөн үзүүлэлт юм.
Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг. Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2025 оны аравдугаар сард хийлээ. Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Хяргас нуурын хотгор (Завхан, Дөргөн, Наранбулаг), Алтан тээлийн хөндий (Манхан), Хомын талд хийсэн байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар тооллогын үед өвчтэй болон үхсэн Монгол бөхөн таараагүй ажээ.
Хээрийн судалгааны ажлын үр дүнд Монгол бөхөнгийн тоо толгой өсч 28,857 байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 23,215 толгой Монгол бөхөн тоологдож байсан билээ. Энэ нь 2025 онд Монгол бөхөн 24%-иар өссөн үзүүлэлт юм.
Монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтмол өсч буй нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 шахам жилийн тасралтгүй хамгааллын ажлын үр дүн, байгаль, цаг уурын таатай нөхцөл болон талууд, хандивлагч байгууллагуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын БОЯБ хариуцсан менежер, доктор Б.Гантулга “Монгол бөхөнг хамгаалах чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажлууд үр дүнд хүрч байна. Хэдийгээр Монгол бөхөнгийн тоо толгой өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах зүйл биш юм. Халдварт өвчин, амьтдад ээлгүй шугаман дэд бүтцийн тэлэлт, бэлчээрээс үүдэлтэй амьдрах орчны доройтол, хууль бус агнуур, уур амьсгалын өөрчлөлт зэрэг Монгол бөхөнд заналхийлэх аюулууд хэвээр байна. Иймээс энэхүү нэн ховордсон амьтныг эрсдлээс хамгаалахын тулд байгаль хамгааллын цогц арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай” гэж ярилаа.
Хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр Монгол бөхөн өмнөх түүхэн тархац нутагтаа олон жилийн дараа эргэн ирж байрших болсон нь зэрлэг амьтан хамгааллын сайн туршлага, сонгодог жишээ болж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн 2025 онд хийсэн судалгаагаар түүхэн тархац нутагтаа эргэн ирсэн Монгол бөхөнгийн тоо толгой нийтдээ 1659 болж нэмэгджээ. Энэ нь том биетэй хөхтөн амьтныг зориудаар сэргээн нутагшуулах бус, харин хамгааллын оновчтой арга хэлбэр, менежментийг сонгож хэрэгжүүлснээр өөрөө байгалийн жамаараа нүүдэллэн тархаж, тоо толгой нь нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж болдгийн тод илрэл болж байгаа юм.