What would you like to search for?

Our News

Стандартуудын хэрэгжилтийн эргэн тойронд

Дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор зэрлэг амьтад өргөст торон хашаанд өлгөгдөж үрэгдэх, авто зам дээр тээврийн хэрэгсэлд дайруулах тохиолдол цөөнгүй бий. Түүнчлэн төмөр зам зэрлэг амьтдад зориулсан гарц гарамгүй байгаа нь нүүдлийн зэрлэг амьтдын шилжин нүүдэллэх боломжийг хязгаарлан амьдрах орчныг хувааж, шаардлагатай бэлчээр, усанд хүрэх боломжгүй болгосноор үхэж хорогдоход хүргэдэг.

Дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор зэрлэг амьтад өргөст торон хашаанд өлгөгдөж үрэгдэх, авто зам дээр тээврийн хэрэгсэлд дайруулах тохиолдол цөөнгүй бий. Түүнчлэн төмөр зам зэрлэг амьтдад зориулсан гарц гарамгүй байгаа нь нүүдлийн зэрлэг амьтдын шилжин нүүдэллэх боломжийг хязгаарлан амьдрах орчныг хувааж, шаардлагатай бэлчээр, усанд хүрэх боломжгүй болгосноор үхэж хорогдоход хүргэдэг. Тиймээс зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын стандарттай болох, хориг хашаа барих санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх гаргаж 2011 оноос төрийн байгууллагууд, судлаачидтай хамтран  идэвхтэй ажилласан нь тодорхой үр дүнд хүрээд байна. Үүнээс дурдвал:       

-Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Зэрлэг амьтдад ээлтэй гарц гарам болон хориг хашааны үндэсний гурван стандартуудыг боловсруулах, батлуулах ажлыг Зам тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон бусад хамтрагч байгууллагуудын хамт хийсэн. Дээрх 3 үндэсний стандартууд нь: MNS 6515: 2015, MNS 6735: 2018 болон MNS 7042:2024 билээ. 
-Түүнчлэн UCS 0304В:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын  тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хэмээх нийслэлийн стандартыг боловсруулах, батлуулах ажлыг талуудтай хамтран амжилттай хийв. Маш чухал энэ стандартыг 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэллээ. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нийслэлийн стандартын хэрэгжилтийг ханган өөрийн нутаг дэвсгэрт баригдсан зэрлэг амьтдад сөрөг нөлөөтэй хашааг стандартад нийцүүлэн өөрчлөх ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа нь нэн сайшаалтай.   
-Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 2025 оны хоёрдугаар сард Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хүсэлтийн дагуу Богдхаан уулын урдуур тойрог байдалтай баригдах Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр замын төсөлд зориулан тухайн төмөр замыг зэрлэг амьтдад ээлтэй бүтээн байгуулах чиглэлээр зөвлөмж боловсруулан хүргүүлсэн. Дээрх зөвлөмжийн дагуу Монголын Төмөр Зам ТӨХК нь Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр зам дагуу зэрлэг амьтдад ээлтэй MNS 6515: 2015 “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага” үндэстний стандартад нийцэх 10 тооны нүхэн гарцуудыг бүтээн байгуулж байгаа нь  сайн жишиг болж байна.

-Монголын Төмөр Зам ТӨХК-ийн Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр замын хориг хашааг өргөсгүй хийж байгаа нь нүүдлийн амьтдыг өргөст хашаанд орооцолдож гэмтэх, үрэгдэх эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой билээ.

© ДБХС
Зэрлэг амьтдад зориулсан гарц гарам

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу