The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
ХАСАГТ ХАЙРХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Ажлын зорилго: Төслийн зорилтот Хасагт Хайрхан уулын ДЦГ-ын менежмент төлөвлөгөөг оролцогч талуудын оролцоотойгоор орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж, батлуулах ажлыг гэрээ батлагдсанаас хойш 2 сарын хугацаанд гүйцэтгэх.
Ажлын зорилго: Төслийн зорилтот Хасагт Хайрхан уулын ДЦГ-ын менежмент төлөвлөгөөг оролцогч талуудын оролцоотойгоор орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж, батлуулах ажлыг гэрээ батлагдсанаас хойш 2 сарын хугацаанд гүйцэтгэх.
Гүйцэтгэх ажил:
Менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийн арга зүй”-н дагуу боловсруулах.
Менежментийн төлөвлөгөөг боловсруулахад дээрх арга зүйг баримтлан ажиллахын зэрэгцээ газар зохион байгуулалтын төлөвлөлт хийх, байгалийн нөөцийн менежментийн төлөвлөлт, эрсдэлийн менежментийн төлөвлөлтийг хийх.
Сургагч багш тухайн ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөний төсөл дээр урьдчилан ажиллаж санаа гаргах, чиглүүлэх асуултыг бэлдэж асуух, менежментийг хариуцагчийн оролцоотойгоор нэмэлт мэдээлэл бэлтгэн хамтран ажиллах замаар төлөвлөгөөг сайжруулан боловсруулах.
Хүлээгдэж буй үр дүн:
Менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/16 тоот тушаалаар батлагдсан арга зүйн дагуу 2-оос доошгүй удаа талуудын оролцоотой хэлэлцүүлгийг зохион байгуулж, боловсруулан батлуулсан байна.
Тус арга зүйн дагуу хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, албан хаагчдын чадавхжуулсан байна.
Тавигдах шаардлага:
ТХГН-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах болон ижил төрлийн судалгаа, үнэлгээ, стратеги төлөвлөлттэй холбоотой ажлыг амжилттай гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх,
Экологи, байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын хамгааллын чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлагатай байх,
Бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн захидал,
Зөвлөхийн товч намтар
Ижил төстэй ажлын туршлагын танилцуулга
Ажлыг гүйцэтгэх арга зүй, хугацааны төлөвлөгөө
Үнийн санал (цалин хөлс, хээрийн ажлын зардал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах зардал зэрэг ажлын даалгаварт байх ажлыг гүйцэтгэхэд гарах бүхий л зардлыг тооцсон задаргаатай үнийн санал).
Санал ирүүлэх хугацаа: Ажил гүйцэтгэх саналыг цахим хэлбэрээр 2026 оны 01-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө info@wwf.mn хаягаар ирүүлнэ. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжгүй болохыг анхаарна уу.