The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, НӨӨЦ ДААЦЫН ҮНЭЛГЭЭГ ХИЙХ ЗАМААР БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ, ЗАМЫН ЗУРАГЛАЛ БҮХИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРУУЛАХ ЗАР
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ) нь ой, ус, намгархаг газрын экосистем бүхий зэрлэг амьтан, нүүдлийн болон суурин шувуудын амьдрах таатай орчныг хадгалсан төдийгүй олон улсын жишигт нийцсэн түүхэн аяллын төв бүс болон хөгжих бодит боломжтой юм. Гэвч сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй зохион байгуулалтгүй аялал жуулчлал нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, зэрлэг амьтдын амьдрах орчныг доройтуулах, түүх, соёлын өвийн үнэт зүйлсэд эрсдэл учруулах хандлага ажиглагдаж байна. Иймээс аялал жуулчлалын хөгжлийг байгаль хамгааллын бодлого, нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой дэмжих зорилттой уялдуулах, олон улсын тогтвортой аялал жуулчлалын стандарт, зарчимд нийцүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Дэ Нейчэ Консерванси байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон-Балжийн тусгай хамгаалалттай газар нутаг төсөл хэрэгжиж буй Онон-Балжийн сав газар нь Монгол орны ховор, эмзэг экосистемийг төлөөлсөн, биологийн олон янз байдал өндөртэй, олон улсын болон үндэсний хэмжээнд үнэлэгддэг онцгой ач холбогдол бүхий бүс нутаг юм. Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ) нь ой, ус, намгархаг газрын экосистем бүхий зэрлэг амьтан, нүүдлийн болон суурин шувуудын амьдрах таатай орчныг хадгалсан төдийгүй олон улсын жишигт нийцсэн түүхэн аяллын төв бүс болон хөгжих бодит боломжтой юм. Тус БЦГ нь байгалийн унаган төрх, баялаг нөөцийг хамгаалж, өвлүүлэн үлдээх, Хүн–Байгаль зэрэгцэн орших тогтвортой хөгжлийн загвар бүс нутаг болох үндсэн зорилготой. Гэвч сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй зохион байгуулалтгүй аялал жуулчлал нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, зэрлэг амьтдын амьдрах орчныг доройтуулах, түүх, соёлын өвийн үнэт зүйлсэд эрсдэл учруулах хандлага ажиглагдаж байна. Иймээс аялал жуулчлалын хөгжлийг байгаль хамгааллын бодлого, нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой дэмжих зорилттой уялдуулах, олон улсын тогтвортой аялал жуулчлалын стандарт, зарчимд нийцүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Гүйцэтгэх ажлын товч агуулга: Гүйцэтгэгч нь дараах ажлуудыг иж бүрэн гүйцэтгэнэ. Үүнд:
I. Онон Балжийн БЦГ-ын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийх
Онон-Балжийн БЦГ-ын болон орчны бүсэд сүүлийн таван жилийн жуулчин урсгалын мэдээллийг албан ёсны статистик баримтад тулгуурлан орчны бүсэд хамаарах таван сумаар ангилан боловсруулж, дотоод болон гадаад аялагчдын тоо, аяллын дундаж хугацаа, гол зорин очих байршлаар задлан шинжилгээ хийх;
Онон-Балжийн БЦГ-ын байгалийн хам бүрдлийн суурь судалгааг холбогдох эх сурвалжид үндэслэн бүрдүүлж, гадарга, уур амьсгал, усан сүлжээ, хөрс, ой ургамлын бүрхэвч, амьтны аймгийн нөөцийн мэдээлэлд тулгуурлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, холбох нөхцлийг бүрдүүлэх;
Зорилтот бүсэд аялал жуулчлалын төлөвлөлт, хөгжлийн өнөөгийн түвшнийг оролцогч талуудын (орон нутгийн иргэд, үйлчилгээ эрхлэгчид, удирдлагын байгууллага) түүвэр судалгаанд тулгуурлан үнэлж, аялал жуулчлалын мөнгөн урсгал, нутгийн иргэдийн дэмжлэг, татах нөөц, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, цаашдын хөгжлийн чиглэл, байгаль, нийгэм, соёл, эдийн засгийн эерэг ба сөрөг нөлөөллийн талаарх дүгнэлт гаргах;
Аялал жуулчлалын дэд бүтцийн өнөөгийн байдлыг зорилтот бүсийн хэмжээнд дэлгэрэнгүй судалж, байршуулах хэрэгсэл, үйлчилгээний байгууллага, хүний нөөц, орон нутгийн оролцоо аялал жуулчлалын даац, нөөцийн судалгааг хийх, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох;
Байгальд түшиглэсэн аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүн, зорих газруудыг геологи, биологи, ландшафт зэрэг хэв шинжээр нь ангилан тооллого, үнэлгээ хийх;
Соёл, түүхийн аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүн, зорих газруудыг биет болон биет бус өв, чулуун соёл, түүхэн дурсгалт газар, уран барилга, түүхэн үйл явдал зэрэг ангиллаар тодорхойлон системчлэх;
Аялал жуулчлалын орон зайн төлөвлөлтөд отоглох цэг, эко аяллын бүс, хамгаалах шаардлагатай бүс, бүсчлэлийг тодорхойлох
II. Онон Балжийн БЦГ-ын төлөвлөлт, замын зураглал боловсруулах
Зорилтот бүсийн аялал жуулчлалын орон зайн болон салбарын төлөвлөлтийг байгаль хамгаалал, нийгэм-эдийн засгийн хөгжил, нутгийн иргэдийн оролцооны зарчимд нийцүүлэн боловсруулж, аялал жуулчлалын зохистой хөгжлийн суурийг тодорхойлох;
Өмнөх шатанд хийгдсэн байгаль, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц болон жуулчин урсгалын судалгаанд үндэслэн Онон-Балжийн цогцолборт газрын жуулчин хүлээн авах даац, аялал жуулчлалын нөөцийн ашиглалтын чадавхыг тооцоолж, SWOT шинжилгээ хийж, хэрэгжилтийн үе шат, оролцогч талуудын үүрэг бүхий замын зураглалыг боловсруулах;
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгааллын үйл ажиллагаа, соёлын өвийг хадгалах зорилгыг дэмжих, улмаар аялал жуулчлал нь тогтвортой санхүүгийн эх үүсвэр болох боломжийг тодорхойлох зорилгоор аялал жуулчлалаас хүртэх эдийн засгийн өгөөжийн тооцооллыг гаргаж, дунд болон урт хугацааны аялал жуулчлалын хөгжлийн стратеги, бодлогын зөвлөмжийг боловсруулах.
Гүйцэтгэх ажлын хамрах хүрээ: Онон-Балжийн цогцолборт газар, түүний орчны бүсийн сумдыг хамарсан байна. Гүйцэтгэгч нь зорилтот тусгай хамгаалалттай газар нутгийн жуулчин хүлээн авах даац, нөөцийн чадавх, өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, аялал жуулчлалаас үүдэх байгаль, нийгэм, соёл, эдийн засгийн эерэг болон сөрөг нөлөөллийг цогцоор нь үнэлж, уг үнэлгээнд үндэслэн цаашид тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги, төлөвлөлт, аялал жуулчлалаас хүртэх эдийн засгийн өгөөжийн тооцоолол болон бодлогын зөвлөмжийг иж бүрэн боловсруулна.
Гүйцэтгэх хугацаа
Онон Балжийн БЦГ-ын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийж тайлагнах (2026.01.25 – 2026.02.15)
Онон Балжийн БЦГ-ын аялал жуулчлалын үйл ажиллагааны төлөвлөлт, замын зураглал боловсруулах (2026.02.15 – 2026.03.25)
Гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага: Судалгаа, шинжилгээний ажил 5-аас доошгүй жил эрхэлсэн, ажлын дадлага, туршлагатай, ажлын даалгаврыг бүрэн гүйцэтгэх хангалттай мэдлэг, ур чадвартай, аялал жуулчлал, газарзүй, байгаль хамгааллын бүхий төрийн болон төрийн бус байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байх;
Судлаачдын бүрэлдэхүүн 3-аас доошгүй байх;
Судалгаа шинжилгээний программ дээр өгөгдөл боловсруулах ахисан түвшний мэдлэгтэй байх;
Дүн шинжилгээ хийх-тоон ба чанарын судалгаа хийх;
Харьцуулсан судалгаа хийх;
Дата-анализ хийх чадвартай өмнө нь ижил төстэй чиглэлээр судалгаа хийж байсныг давуу тал гэж үзнэ.
1. Мэргэжлийн туршлага
Аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тогтвортой аялал жуулчлал, байгал хамгааллын чиглэлээр мэргэжлийн түвшинд ажилладаг байх;
Экологид ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай;
2. Ижил төстэй ажлын туршлага
Ижил төрлийн судалгаа, үнэлгээ, стратеги төлөвлөлт, замын зураглал, бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай;
Донорын төслийн хүрээнд ажиллаж байсан бол давуу тал болно
3. Багийн бүрэлдэхүүн, мэргэжлийн чадавх
Экологи, байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын чиглэлээр мэргэжлийн мэдлэг туршлагатай мэргэжилтнүүүд оролцсон байх
Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, хамгаалалтын горимд нийцсэн хөгжлийн зарчимд суурилсан зөвлөмж боловсруулах чадавхитай байх
Санал ирүүлэх хугацаа: Сонирхсон байгууллага дараах бичиг баримтыг info@wwf.mn хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (албан бичиг)
Байгууллагын товч танилцуулга/Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Ажлын туршлагын хураангуй болон уг даалгаврыг гүйцэтгэх чадвартай болохыг нотолсон баримт бичиг;
Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга;
Ажлыг гүйцэтгэх арга зүй, хугацааны төлөвлөгөө
Ажил гүйцэтгэх үнийн санал (дэлгэрэнгүй үнийн задаргаа Үүнд: цалин хөлс, судалгааны ажлын зардал, хэлэлцүүлэг зохион байгуулах зардал зэрэг ажлын даалгаварт байх ажлыг гүйцэтгэхэд гарах бүхий л зардлыг тооцно).