The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
МОНГОЛ БӨХӨН БҮХИЙ СУМДЫН УСТ ЦЭГИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БАРАА МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөнгийн уст цэгийг сайжруулах зорилгоор бөхөн бүхий сумдын ширгэж, татарч болзошгүй, ундарга багассан булгийн эхийг мэргэжлийн байгууллага болон сум, орон нутгийн иргэд, байгууллагатай хамтран ЗГХА Усны газрын баталсан “Булгийн эхийг хашиж хамгаалах жишиг заавар”-н дагуу хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд булгийн эхийг хашиж хамгаалахад ашиглах доорх бараа материалыг нийлүүлэх байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөнгийн уст цэгийг сайжруулах зорилгоор бөхөн бүхий сумдын ширгэж, татарч болзошгүй, ундарга багассан булгийн эхийг мэргэжлийн байгууллага болон сум, орон нутгийн иргэд, байгууллагатай хамтран ЗГХА Усны газрын баталсан “Булгийн эхийг хашиж хамгаалах жишиг заавар”-н дагуу хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байна.
Энэхүү ажлын хүрээнд булгийн эхийг хашиж хамгаалахад ашиглах доорх бараа материалыг нийлүүлэх байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Бөхөн бүхий сумдын уст цэгийг хамгаалахад ашиглах бараа материалын тоо, хэмжээ:
Хар труба төмөр /Ø40 х 3мм, 6м урттай/ - нийт 3,150 ширхэг.
Угольник хар /40*40мм, 3мм, 6м урттай/ - нийт 16,000 ширхэг.
Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:
Төмрийн худалдаа, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай,
Санал болгож буй бараа, материалыг 2026 оны 3-р сарын 15-ны өдөрт багтаан нийлүүлэх боломжтой байх;
Бараа материалыг Говь-Алтай аймгийн төвүүд рүү тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжтой байх;
Санал болгож буй бараа, материалын гарал үүслийн гэрчилгээтэй байх;
Байгаль орчны удирдлагын ОУ-ын стандартыг нэвтрүүлсэн бол давуу тал болно /гэрчилгээг хавсаргах/.
Сонгон шалгаруулалтад бүрдүүлж, ирүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг;
Бараа, материал нийлүүлэх багц үнийн санал (дэлгэрэнгүй үнийн задаргаатай, НӨАТ орсон дүн, нийлүүлэлт хийх хугацаа болон тээвэрлэлтийн зардлыг тодорхой тусгасан байх);
Санал болгож буй бараа, материалын гарал үүслийн гэрчилгээний хуулбар;
Байгууллагын товч танилцуулга (танилцуулга, хүчин чадал, улсын бүртгэлийн гэрчилгээ болон ОУ-ын стандартын гэрчилгээний хуулбар, холбогдох ажилтны цахим хаяг, утасны дугаар).
Материал хүлээж авах эцсийн хугацаа ба цахим хаяг:
Сонгон шалгаруулалтын материалыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn и-мэйл хаягаар 2026 оны 01-р сарын 21-ний өдрийн 17:00 цаг дотор ирүүлнэ үү.
Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад орох боломжгүй болохыг анхаарна уу. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дуусах хүртэл байгууллагын 976-11-311659 утсаар хүлээж авна.