What would you like to search for?

Our News

ЗЭРЛЭГ АМЬТНЫ ХӨДӨЛГӨӨН МЭДРЭГЧТЭЙ КАМЕР (TRAIL CAMERA) НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зэрлэг амьтны зан төлөв, шилжилт хөдөлгөөний талаар судлах, мэдээлэл цуглуулах, дүрс зураг баримтжуулж авах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер (trail camera)-ыг худалдан авахаар төлөвлөж байна. Иймд доорх үзүүлэлт, техникийн шаардлагыг бүрэн хангах автомат камер (trail camera)-ыг нийлүүлэх боломжтой байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зэрлэг амьтны зан төлөв, шилжилт хөдөлгөөний талаар судлах, мэдээлэл цуглуулах, дүрс зураг баримтжуулж авах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер (trail camera)-ыг худалдан авахаар төлөвлөж байна. Иймд доорх үзүүлэлт, техникийн шаардлагыг бүрэн хангах автомат камер (trail camera)-ыг нийлүүлэх боломжтой байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Автомат камер (trail camera)-т тавигдах шаардлага, техникийн үзүүлэлт:

Видео нягтрал (Video Resolution) - 4K (30fps) бичлэг хийх,

Зургийн нягтрал (Photo Resolution)- 30MP нягтралтай зураг авах,

Зураг авах горим (Hybrid Capture)-Зураг авах олон бичлэг дарааллан хийх горимтой байх

Аудио бичлэг (Records Audio)-Аудио бичлэг хийх,

Зураг авах хурд (Trigger speed)-0.2 секүндээс багагүй хурдтай

Шөнийн горимын гэрэл (Night Vision Flash)-No-Glow LED

Цахилгаан хангамж (Power Supply)-AA зай (6 зай ордог байвал сайн)

Утасгүй холболт (Wireless Connectivity)-Шаардлагагүй

Видео бичлэгийн урт (Video Length)-60 хүртэл секундын бичлэг хийх боломжтой

Хадгалах багтаамж (Storage Capacity)-Хамгийн багадаа 128 GB багтаамжтай SD card ашиглах боломжтой байх

PIR мэдрэгч (PIR Sensor)-Low / Medium / High /Auto

GPS Geotag-Тийм

Баталгаат хугацаа (Warranty)-12 сараас дээш баталгаа олгох

Тоо ширхэг-230 ширхэг

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

Санал болгож буй бараа, материалыг 2026 оны 1-р сарын 15-ны өдөрт багтаан нийлүүлэх боломжтой байх;
Санал болгож буй бараа, материалын гарал үүслийн гэрчилгээтэй байх;

Сонгон шалгаруулалтад бүрдүүлж, ирүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг;
Байгууллагын товч танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар; барааны албан ёсны борлуулагч бол нотлох бичиг баримт,
Санал болгож буй автомат камерын танилцуулга, техникийн үзүүлэлт болон гарал үүслийн гэрчилгээний хуулбар;
Автомат камер нийлүүлэх үнийн санал (дэлгэрэнгүй үнийн задаргаатай, НӨАТ орсон дүн, нийлүүлэлт хийх хугацаа болон тээвэрлэлтийн зардлыг тодорхой тусгасан байх);

Материал хүлээж авах эцсийн хугацаа ба цахим хаяг:

Сонгон шалгаруулалтын материалыг Trail camera” гэж хаяглан цахим хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягт 2025 оны 12-р сарын 08-ны өдрийн 12:00 цаг дотор ирүүлнэ үү. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжгүй болохыг анхаарна уу. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг 2025 оны 12-р сарын 05-ны өдрийг хүртэл байгууллагын 976-11-311659 утсаар авах боломжтой.

 

© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу