The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Экоклубын сурагчид “Судлаач сурагч” болсондоо сэтгэл хангалуун байна
Хүүхдүүд сургалтаар гарын доорх материал ашиглан хээрийн нөхцөлд хоол хийх, найз нөхдөдөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зүг чигээ хэрхэн олох зэрэг олон чадварыг эзэмшлээ. Түүнчлэн Хар Ямаатын байгалийн нөөц газартай танилцан, шувуудын амьдрах орчны талаар мэдлэгтэй болох зорилгоор шувууны ажиглалт хийв. Үүнээс гадна багаар ажиллах, бие даах арга барилд суралцах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвараа сайжрууллаа.
Монголчууд хүүхдийг багаас нь зэрлэг амьтан, ургамлыг таньж мэдэх, байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн уламжлалтай юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар судалгааны зарим ажилд сургах зорилгоор экоклубын сурагчдыг “Судлаач сурагч” хөтөлбөрт хамруулж байна. Үүний хүрээнд зүүн бүсийн экоклубын 25 сурагч 2025 оны наймдугаар сард хээрийн судалгаанд оролцов. Хар Ямаатын байгалийн нөөц газарт явагдсан тус хээрийн судалгааг МУИС-ийн судлаач багш нар удирдлаа.
Мөн энэ жилийн хөтөлбөрийн нэг онцлог нь Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалтай хамтарч “Байгалийн хүнд хэцүү нөхцөлд хэрхэн амьд гарах арга” төслийн сургалтыг явуулсан юм. Хүүхдүүд сургалтаар гарын доорх материал ашиглан хээрийн нөхцөлд хоол хийх, найз нөхдөдөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зүг чигээ хэрхэн олох зэрэг олон чадварыг эзэмшлээ. Түүнчлэн Хар Ямаатын байгалийн нөөц газартай танилцан, шувуудын амьдрах орчны талаар мэдлэгтэй болох зорилгоор шувууны ажиглалт хийв. Үүнээс гадна багаар ажиллах, бие даах арга барилд суралцах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвараа сайжрууллаа.
Ийнхүү хээрийн судалгаа хөтөлбөрийн дагуу амжилттай явагдаж, экологийн мэдлэгээ нэмж чадсандаа экоклубын сурагчид сэтгэл хангалуун байлаа.