What would you like to search for?

Our News

"ИРВЭСИЙН ӨДӨР 2025" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотод “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах Олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотод “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах Олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу, дэлхий дээрх цоохор ирвэсийн 2 дахь том популяцийг хамгаалах үүрэгтэй Монгол улсад нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг тэмдэглээд 12 дахь жилтэйгээ золгож байна.   

Ажлын зорилго: Цоохор ирвэсийн амьдрах орчин, зан төлөв, тэдгээрийн онцлог, гайхамшигтай чанарыг таниулах замаар олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх.

Зохион байгуулах газар: Улаанбаатар хот     

Зорилтот бүлэг: Олон нийт 

Гүйцэтгэх ажил: 

Ирвэсийн өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зохион байгуулах;    
Ирвэсийн өдрийг угтан түгээх сошиал контент бэлтгэх. Үүнд богино видео (reels) болон постер зэрэг хэлбэр; 
Үйл ажиллагааны үеэрх сурталчилгаа/мэдээлэл хийх;  
Ирвэсийн өдрийн үйл ажиллагааг нэгтгэсэн 2-3 минутын видео контентыг Англи болон Монгол хэлээр хийх, 
Тэмдэглэлт өдрийн гэрэл зураг болон ажил гүйцэтгэлийн тайлан (бичгээр, дэлгэрэнгүй) хүлээлгэн өгөх.     

Тавигдах шаардлага: 

Ижил төстэй видео контент бүтээж байсан ажлын туршлага, ур чадамжтай байх; 
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байсан ажлын туршлагатай байх; 
Санал ирүүлэх байгууллага нь өдөрлөг, арга хэмжээг бүх насныханд хүртээмжтэй, шинэлэг байдлаар зохион байгуулах ур чадвартай багтай, шаардлагатай техник тоног төхөөрөмжтэй байх.  
Арга хэмжээг гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөх (500 орчим хүнийг хамарсан байх).

Санал ирүүлэх:                    

Сонирхсон байгууллага нь дараах мэдээллүүдийг 2025 оны 9-р сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө “Snow leopard day” гарчигтайгаар  info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Үүнд:                  

Байгууллагын сонирхол илэрхийлсэн албан бичиг, байгууллагын гэрчилгээний хуулбар,  
Байгууллагын танилцуулга болон сүүлийн 5 жилийн хугацаанд сошиал контент бүтээх чиглэлээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга, цахим холбоос,   
Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга мэдээлэл,
Ажил гүйцэтгэх багт ажиллах гишүүдийн ажлын туршлага, ур чадварыг тусгасан танилцуулга,
Ажлыг гүйцэтгэх санал болгож буй төлөвлөгөө, үе шат   
Дэлгэрэнгүй задаргаа бүхий үнийн санал                         

 

© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу