The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
VR/AR ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ВИРТУАЛ СУРГАЛТЫН ОРЧНЫГ ХӨГЖҮҮЛЖ, ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ЖИШЭЭ ДЭЭРХ (ЦООХОР ИРВЭС, ТАРВАГА) ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОЛД ҮНДЭСЛЭН ДИЗАЙНЫГ БҮТЭЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагч нарт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр мэдлэг олгох, чадваржуулах, эрдэм шинжилгээ судалгаа явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүрээлэн буй орчин судлалын ухаалаг кабинет”-ыг иж бүрнээр нь тохижуулж, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ном гарын авлагыг бэлтгэх, үе шаттай сургалт зохион байгуулах зэрэг ажлыг тогтмол зохион байгуулах, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна
Үндэслэл: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагч нарт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр мэдлэг олгох, чадваржуулах, эрдэм шинжилгээ судалгаа явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүрээлэн буй орчин судлалын ухаалаг кабинет”-ыг иж бүрнээр нь тохижуулж, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ном гарын авлагыг бэлтгэх, үе шаттай сургалт зохион байгуулах зэрэг ажлыг тогтмол зохион байгуулах, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай харилцан тохиролцож, “VR/AR технологид суурилсан виртуал сургалтын орчныг хөгжүүлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн жишээн дээр (цоохор ирвэс, тарвага г.м) хичээлүүд бэлтгэж, сургалтад хэрэглэх нь” төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хамтран ажиллаж байна.
Хууль бусаар ан агнах гэмт хэргийг мөрдөн шалгах алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд VR технологи ашиглан явуулах сургалтын товч танилцуулга:
Хууль бус ан агнуур нь байгаль орчинд хохирол учруулж, ан амьтдыг тоо толгойг хорогдуулах улмаар экосистемийн тэнцвэрийг алдагдуулах аюултай гэмт хэрэг, зөрчлийн нэг бөгөөд далд нуугдмал үйлдэгдэг онцлогтой. Хэрэг, зөрчил нэг бүрийг бүрэн илрүүлэх нь энэ төрлийн гэмт хэрэг,зөрчилтэй тэмцэх шилдэг арга юм. Иймд хэрэг зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах алба хаагчдыг чадваржуулах практик орчны сургалт чухал үр нөлөөтэй бөгөөд уг сургалтад цахим хэрэгсэл тодруулбал, VR технологийн ашиглах нь цаг хугацаа, хөрөнгө санхүү, онолын мэдлэгийг практикт турших зэрэг олон талын чухал ач холбогдолтой болж байна.
Гүйцэтгэх ажил, хүлээгдэж буй үр дүн ба ач холбогдол: Захиалагч тал болон хамтрагч талаас бэлтгэсэн мэдээллийг ашиглан VR/AR технологид суурилсан хэрэг, зөрчил мөрдөн шалгах тодорхой ажиллагааны тухайлбал, хэргийн газрын үзлэг явуулах, эд мөрийн баримтыг бэхжүүлэх, хураан авах, мөрдлөгийн таамаглал дэвшүүлэх, шинжээч томилох зэрэг виртуал сургалтын загвар бүхий хичээлийн контент бүтээнэ. Сургалтын дээрх контент нь цаашид хөгжүүлэх боломжтой байдлаар бүтээгдэнэ.
Ажил гүйцэтгэх хугацаа: Дээрх ажлыг гэрээ байгуулснаас хойш 1 сарын хугацаанд гүйцэтгэх.
Хамтран ажиллах байгууллага: Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим
VR видео хичээлд тавигдах ерөнхий шаардлага:
Видео бичлэгийн шаардлага:
Камерын төрөл: 360 градусын эсвэл стереоскопик VR камер (жишээ нь: Insta360 Pro, GoPro MAX, Kandao Obsidian)
Нягтрал: Хамгийн багадаа 4K (3840×2160) байх
Хүрээний давтамж (Frame Rate): 30–60 fps
Харах өнцөг (FOV): 180° (моноскопик) эсвэл 360° (моноскопик/стереоскопик)
VR орчинд юмсыг татан томруулж харах боломжтой байх
Видео формат ба кодчилол:
Файлын формат: MP4 (H.264 эсвэл H.265), эсвэл MOV
Кодчилол: H.265 (HEVC) – өндөр чанартай, шахалт сайтай байх
Bitrate: Өндөр bitrate (жишээ нь: 20–100 Mbps
Мета дата ба нийцтэй байдал
Мета дата оруулах: VR платформууд (жишээ нь: YouTube, Facebook) видео танихын тулд шаардлагатай (Spatial Media Metadata Injector)
Проекцын формат: Equirectangular (хамгийн түгээмэл), Cubemap, эсвэл Fisheye
Моноскопик: Нэг дүрсийг хоёр нүдэнд үзүүлэх (хялбар, хөнгөн)
Тоглуулах ба платформын шаардлага
VR төхөөрөмжүүд: Oculus Quest, HTC Vive, PlayStation VR гэх мэтээр тоглуулах, үзэх боломжтой байх
Платформууд: YouTube VR, Oculus TV, SteamVR, Vimeo 360.
Стриймингийн нөхцөл: Сүлжээний нөхцөлд тохирсон битрейт бүхий стрийминг хийх боломжтой
VR технологи бүхий сургалтын контент:
Өгөгдсөн зохиолын дагуу VR бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэх шаардлагатай. Дээрх бүтээгдэхүүн нь доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Мөрдлөгийн симуляци (Simulation of Field Operations). VR технологийг ашиглан хууль бус ан агнах гэмт хэргийг мөрдөн шалгах симуляцийг зохиох
Мөрдөгч, байгаль хамгаалагчид болон хууль сахиулагч нар виртуал орчинд хууль бусаар ан агнах хэрэгтэй холбоотой нөхцөлүүдтэй харилцаж, тухайн нөхцөлд хэрхэн ул мөрийг илрүүлэх, таамаглал дэвшүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөх, хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, зөв шийдвэр гаргахад суралцах боломжтой байх
VR орчинд гэмт хэргийн нөхцөл байдал, газар зүйн байрлалыг олон төрлөөр загварчилах
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг мөрдөн шалгах, хэргийн газар, орчны талаар илүү сайн ойлголт өгч танин мэдэхүйн мэдлэг олгох
VR нь хэргийн газрын орчныг бодит байдалтай дүйцэхүйц харуулснаар мөрдөгчөөс логик уялдаатай шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх
VR технологи нь байгаль орчны талаар нэмэлт мэдээллийг мөрдөгч нарт олгох боломжтойгоор хийгдэх
VR бүтээгдэхүүн нь цаашид хүссэнээрээ өөрчлөх, загварчлах боломжтой байх
Ажил гүйцэтгэх байгууллагад тавигдах ерөнхий шаардлага:
VR/AR технологид суурилсан виртуал сургалтын орчныг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх,
VR/AR технологид суурилсан виртуал контент бүтээх арга, аргачлалыг бүрэн эзэмшсэн, туршлагатай баг бүрдүүлсэн байх;
Ижил төстэй VR/AR технологид суурилсан виртуал контент хийж гүйцэтгэсэн ажлын туршлагатай байх,
Бүрдүүлэх материал:
Тухайн ажлыг хийх сонирхол илэрхийлсэн захидал/албан бичиг;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга, ижил төстэй бүтээлийн линкийг оруулсан байх.
Багийн гишүүдийн мэргэжил, ур чадвар, ажлын туршлагыг тусгасан товч намтар (CV)
VR/AR технологид суурилсан виртуал сургалтын орчныг хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх нарийвчилсан, календарчилсан төлөвлөгөө.
Нарийвчилсан задаргаа бүхий үнийн санал
Сонирхож буй байгууллагууд дээрх материалуудыг бүрдүүлж багцлан PDF хэлбэрт шилжүүлэн нэг файл болгон “VR виртуал сургалтын контент бүтээх ажил” гэж хаяглан ДБХС-н Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn гэсэн цахим шуудан-д 2025 оны 8-р сарын 15-ны 17:00 цаг дотор ирүүлнэ үү. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасагдана.