What would you like to search for?

Our News

Прокурорууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаархи мэдлэгээ дээшлүүллээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд прокуроруудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх,  байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд прокуроруудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ ажлын хүрээнд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал”  сэдэвт сургалтыг  2024 оны 9 дүгээр сард зохион байгууллаа. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтэд прокуроруудын үүрэг оролцоо маш чухал учир мэдлэг дээшлүүлэх энэ сургалт онцгой ач холбогдолтой юм.    
Сургалтад 21 аймаг, нийслэл, дүүргийн Прокурорын газруудын 30 прокурор хамрагдав.  Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний өргөн цар хүрээтэй сургалт боллоо. Тус сургалтыг Шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургагч багш нар удирдан явууллаа. Сургалтыг үр дүнд хүргэх үүднээс оролцогчдыг багуудад хувааж шүүхээр шийдвэрлэгдсэн бодит хэргийн жишээ баримт дээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ингэхдээ гол төлөв хууль бусаар ан агнах, мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримт, эд мөрийн баримт, хэргийн зүйлчлэл, шүүхийн процессын талаар харилцан ярилцаж,  прокуроруудын практик ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарав.   
Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй нийтлэг алдаа, хэрэг зөрчил, хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудал, прокурорын хяналтыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар тодорхой жишээнд үндэслэж харилцан ярилцсан юм.     
“Сургалтыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаархи мэдлэгээ дээшлүүлсэн, харилцан туршлага солилцсон чухал үр дүнтэй сургалт боллоо” хэмээн сургалтад хамрагдсан прокурорууд ярьж байлаа.
© ДБХС
Тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд прокуроруудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу