The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
ТӨСЛИЙН ҮР ДҮНГ НЭГТГЭСЭН ЗУРАГТ СЭТГҮҮЛ БОЛОН БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ БЭЛТГЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор цоохор ирвэсийг хамгаалах төслөө 2018 оны тавдугаар сарын 1-нд албан ёсоор эхлүүлснээс хойш 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Бид төслийн хүрээнд, Монгол орны баруун хэсэгт буюу Алтай Соёны бүс нутагт хэрэгжүүлдэг нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөө өргөтгөн Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут ууланд цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах төсөл хэрэгжүүлж байна. Энэ жил бид долоон жилийн турш хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг дүгнэж, зорилтот бүс нутгийн иргэд болон олон нийтэд зориулсан баримтат нэвтрүүлэг болон сэтгүүл гаргахыг зорьж байна.
Ажлын зорилго: “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьдатыг хамгаалах чиглэлд хийсэн ажлууд, нутгийн иргэдийн оролцоо, мэдлэг хандлагын өөрчлөлтийн үр дүнг олон нийтэд болон төслийн санхүүжүүлэгч талд түгээх таниулах бүтээл гаргахад энэхүү ажлын зорилго оршино.
Гүйцэтгэх ажил:
-Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд болон төслийн зорилтот орон нутагт гарсан өөрчлөлтүүдийг харуулсан өгүүлэмжтэй, сайн чанарын зураг, инфографик бүхий 80-100 нүүр бүхий сэтгүүл гаргах
-Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнг харуулсан 10-12 минутын баримтат нэвтрүүлэг хийх
Тавигдах шаардлага:
-Санал ирүүлэх байгууллага нь энэхүү ажлыг гүйцэтгэх чадамжтай мэргэжлийн баг хамт олонтой байх
-Энэ төрлийн ажил хийж байсан туршлагатай байх
-Төслийн зорилтот орон нутагт ажиллаж зураг, видео авах боломжтой байх
Санал ирүүлэх:
Сонирхсон байгууллага нь дараах мэдээллүүдийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
-Байгууллагын танилцуулга
-Уг ажил дээр ажиллах багийн гишүүдийн танилцуулга
-Урьд нь хийж байсан ижил төстэй ажлын танилцуулга, линк/нотлох бичиг баримтууд
-Ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, үе шат
-Дэлгэрэнгүй задаргаа бүхий үнийн санал (орон нутагт ажиллах хээрийн зардал зэрэг багтсан байх)
