Эко клубууд | WWF

Эко клубууд



Хэнтий,Дорнод аймгийн эко клубууд

Монгол Улсын Төрийн Соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит Хэнтий аймгийн Батширээт сумын ЕБС-ийн “Ногоон алт” эко клуб

“Ногоон алт” эко клуб нь тус сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчдаас бүрдсэн 15 гишүүнтэй.Клубын удирдагчаар тус сургуулийн 8а ангийн сурагч Х.Уугантогос, удирдагч багшаар Д.Мөнгөнцэцэг ажилладаг. Бид анх 2009 оны 5-р сараас “Байгальд ээлтэй анги” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2010 оноос гишүүнчлэл болон клубын нэрээ шинэчилсэн юм.
Манай клубын зорилго: Байгальд ээлтэй өсвөр үе болон ард иргэдийг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулан үр дүнд хүрч ажиллах
Бидний уриа:
Бид байгалиа хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ?
Одоо хамгаалахгүй юм бол хэзээ хамгаалах юм бэ?
Байгальдаа өргөсөн бидний тангараг:
Монгол Улсын иргэн би бидний сайн сайхан амьдралын үндэс болсон байгаль дэлхийнхээ ой хөвч, хөрс шороо, ургамал ногоо, ан амьтан, агаар усаа хайрлан хамгаалахаа тангарàглàж байна.

Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-ийн байгаль хамгаалах “Хараацай” клубын танилцуулга
Манай клуб анх 2009 оны 5 сарын 25-нд 35 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд эдүгээ 50 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний уриа: “Хараацай шиг дүүлж Хамтдаа байгалиа хамгаалая”
Бидний зорилго:
1. Төрөлх Дадал сумынхаа байгаль орчноо танин мэдэх
2. Байгалийн нөөц баялгийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглахад суралцах
3. Байгаль орчны боловсрол, мэдлэг чадвараа дээшлүүлэх
4. Өсвөр наснаасаа экологийн ёс зүйтэй иргэн болон төлөвшихөд нь сурагчдад туслах

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн дэргэдэх “Эко” клуб
Сурагчдын бодит санаачилгыг дэмжиж биологийн багш Д. Хэрлэнтунгалагаар удирдуулсан байгаль хамгаалах эко клуб 2009 оны 10-р сард нийт 46 сурагчтай байгуулагдсан юм. Тус клуб үйл ажиллагааны дараахь 5 чиглэлээр ажиллаж байна.
• Агаар мандлыг хамгаалах
• Ус чандмань эрдэнэ
• Хөрс хамгаалах
• Ургамлын аймгийг хамгаалах
• Амьтны аймгийг хамгаалах
Бидний зорилго:
Биологийн хичээлээр олж авсан мэдлэгийг өргөжүүлэн ургамал, амьтан, байгальд хайртай болгон хүмүүжүүлэх, байгаль хамгаалах ажилд сурагчдыг биечлэн оролцуулж байгальтай зөв харьцдаг иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.
Бидний уриа:
“ Байгалиа хамгаалах нь бидний хүсэл, Байгалиа хайрлах нь таны үүрэг”

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ЕБС-ийн “ Ногоон төгөл” клуб
Клубын эрхэм зорилго:
Өөрийн нутаг усны байгалийг танин мэдэж, хайрлан хамгаалах, зохистой ашиглах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх
Уриа: Хүн байгаль хоёр хүйн холбоотой
Манай клуб 2005 онд байгуулагдсан бөгөөд 64 гишүүнтэй. Удирдагч багш М. Гэрэлмаа. Дотоод зохион байгуулалт нь:
1. Хүмүүжлийн ажил
2. Сургалт сурталчилгаа
3. Усны чанарыг хэмжих
4. Ой хамгаалал
5. Цэцэгжүүлэлт
6. Цэвэр орчин гэсэн 6 багийн системээр үйл ажиллагаа явуулдаг.
Бидний давуу тал:
15 сурагч Усны чанарыг хэмжих сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан
Онон голд шинжилгээ,судалгаа хийж эхэлсэн олон гишүүнтэй

Дорнод аймгийн Баян-Уул сумын “ Байгаль ба Хүүхэд” эко клуб

Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн дэргэдэх хүүхдийн оролцооны байгууллага болох “ Байгаль ба Хүүхэд” эко клуб нь 2006 оны 2-р сарын 28-ны өдөр 1-9-р ангийн 63 сурагчид гишүүнээр элсэн орж байгуулагдсан юм.Тус клуб нь “Нутгийн байгаль-Миний гэр” уриан дор хүүхэд багачуудад байгаль экологийн хүмүүжил олгох, тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, нутгийн ард түмэнд байгалиа хамгаалах сэтгэлгээг төрүүлэх зорилготой билээ. Манай клуб нь өөрийн нутаг болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах,мэдээлэл сурталчилгаа хийх, бусад хүүхдийн оролцооны байгууллага, аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдтэй хамтран ажилладаг. Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх сурталчилгаа хийх, сайн дурын аялал зохиох, сумын үзэсгэлэнт газруудын зургийг авч цомог хийх, ховордсон ан амьтан, ургамал, уул усаа хайрлан хамгаалах сургалт зөвлөгөөн, эчнээ уралдааныг зохион байгуулах, цэцэг үржүүлэх, мод услах, ан амьтан тэжээх, арчлах, хүний үйл ажиллагаагаар устсан, сэргэсэн газар нутгийг судлах зэрэг олон ажил хийхийг зорилт болгож байна.

Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн “ Мойлхон” эко клуб

Тус эко клуб нь 2009 оны 10 сард нийт 23 гишүүнтэй байгуулагджээ. Удирдагч багшаар Ө. Сүнжидмаа, Б. Одончимэг нар ажилладаг. Энэ хичээлийн жилд сурагчдад болон эцэг эх, олон нийтэд эко клубын үйл ажиллагааг суртчилан таниулах, тэдний экологийн мэдлэгийг дээшлүүлэх, байгальд хайртай, түүнийг хайрлан хамгаалах сэтгэлгээ болон байгальд ээлтэй иргэн төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна. Бид бүхэн “Хоггүй орчин бидний ирээдүй” уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын ЕБС-ийн “ Эко-ногоон байгууламж” клуб
Тус клуб 2008 оны 6-р сарын 1 байгуулагдсан. 18 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай клубын зорилго
• Эко кабинет нь сурагчдад байгаль орчноо хамгаалах, унаган төрхөөр нь байлгах үзлийг төлөвшүүлэх
• Биологи, байгаль шинжлэл, газар зүйн хичээлийн сургалтыг сайжруулахад нөлөөлөх
• Ногоон байгууламж нь сургуулийн гадаад орчныг моджуулах, зүлэгжүүлж цэцэгжүүлэх, сурагчдын байгальтай харьцах таатай нөхцлийг бий болгох юм.
Бидний уриа: “Эх дэлхийгээ иргэн бүр хамгаалъя”


 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Эко клубын гишүүд
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Батширээтийн эко клубын гишүүд
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Эко клубын гишүүд
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дадалын эко клубынхан
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Эко клубынхан
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Өмнөдэлгэрийн эко клубынхан
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Баян-Адаргынхан
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Баян-Адарга сумын эко клубынхан
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Баян-Уулынхан
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дорнодын Баян-Уулын эко клубынхан
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Биндэрийн сурагчид
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Биндэрийн эко клубын гишүүд
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Норовлин сумын эко клубынхан
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Норовлин сумын эко клубын гишүүд
Altai town 29.Oct.2007 rel=
Eco clubs in Gobi Altai province
© © WWF Mongolia

Баруун бүсийн клубууд

Одоогийн байдлаар нийт 8 эко клуб идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
  1. 3-р дунд сургуулийн "Бөхөн бидний найз" клуб
  2. Анагаах ухааны коллежийн дэргэдэх лицей ангийн "Янзагахан" клуб
  3. 2-р дунд сургуулийн "Saiga" клуб
  4. Анагаах ухааны коллежийн оюутнуудын "Эрүүл мэнд - Эрүүл байгаль" клуб
  5. Хөхморьт сумын багш нарын "Ирээдүй" клуб
  6. Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийн "Бөхөн" клуб
  7. Увс аймгийн Бөхмөрөн сумын "Гүем" клуб
  8. Увс аймгийн Бөхмөрөн сумын "Ногоон гоёл" клуб
Eco club "Eruul mend - Eruul baigali" 
	© © WWF Mongolia
Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийн "Эрүүл мэнд - Эрүүл байгаль" клубын оюутнууд
© © WWF Mongolia
Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийн "Эрүүл мэнд - Эрүүл байгаль" клубын оюутнууд