Сургагч багш бэлтгэх сургалт амжилттай боллоо | WWF

Сургагч багш бэлтгэх сургалт амжилттай боллоо



Posted on 04 December 2018
Учир нь, тус сургалтад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хуулийн хэрэгжилт хариуцсан зөвлөх C.Ж.E.A.Барлов урилгаар оролцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэмцэх чиглэлийн албан хаагчдыг сургах сургалтыг удирдан явуулах сургагч багш нарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, стандартын дагуу бэлтгэх нь маш чухал юм. Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлтэй хамтран хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл болсон 18 мэргэжилтэнг хамруулсан сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 11-р сарын 19-23-нд зохион байгууллаа. Сургалт их онцлогтой байлаа. Учир нь, тус сургалтад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хуулийн хэрэгжилт хариуцсан зөвлөх C.Ж.E.A.Барлов урилгаар оролцов. Тэрээр ийм төрлийн сургалтыг сүүлийн 16 жил зохион байгуулж буй арвин их туршлагатай багш юм. Энэхүү сургалтаар хээрийн нөхцөлд хууль бус үйл ажиллагаатай холбоотой ул мөр, шинж тэмдэгийг хэрхэн таних, тодорхойлох, гэмт хэргийн нотлох баримтыг бүрдүүлэх ажлыг онол, дадлага хослуулан хийв. Ингэхдээ зураг, кино, баримтад материал ашиглаж тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Мөн байгаль хамгаалагчид хээрийн нөхцөлд аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, нэгэнт тохиолдсон өвчин, аюул ослын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар мэдлэг олголоо. Хичээлийнхээ агуулга, төлөвлөгөөг хэрхэн олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, заах арга зүйн олон шинэлэг аргатай танилцсанаараа өндөр ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцогчид ярьж байлаа.
Учир нь, тус сургалтад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хуулийн хэрэгжилт хариуцсан зөвлөх C.Ж.E.A.Барлов урилгаар оролцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge