Сурагчид ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт аялав | WWF

Сурагчид ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт аялав



Posted on 05 September 2018
Зуслан цугларалт нь “ТОГОРУУ” сэдвийн дор хийгдсэн бөгөөд зусланд хамрагдсан сурагчдыг чадавхжуулах зорилгоор дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдсан.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Сохондын шим мандлын Дархан газрын захиргаатай хамтран 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор орчны бүсийн ЕБС-ийн сурагчдын дунд “Амарын эх-Хамгаалалттай газар нутаг” сэдэвт  гар зургийн уралдааныг зарласан билээ.  
Уг уралдааны хүрээнд орчны бүсийн ЕБС-ийн 6-11 дүгээр ангийн 52 сурагчдын гар зургийн бүтээл ирсэн бөгөөд шалгарсан 10 сурагчийг орчны бүсийн сумдын ЕБС-ийн 2 багшийн хамт   хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг хариуцан ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газарт зохион байгуулагдсан олон улсын зуслан цугларалтад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр хамрууллаа.  
Зуслан цугларалт нь “ТОГОРУУ” сэдвийн дор хийгдсэн бөгөөд зусланд хамрагдсан сурагчдыг чадавхжуулах зорилгоор дараах арга хэмжээнүүд  зохион байгуулагдсан. Үүнд:   
•             Сохондын шим мандлын дархан газрын хамгаалалтын захиргааны үй  л ажиллагаа болон тус дархан газарт байршдаг нэн ховор, ховор амьтдын танилцуулга мэдээлэл
•             Тогорууны төрөл зүйлийг дуу хоолой, ул мөр болон амьдрах орчноор таних
•             “Цэн тогоруу” сэдвээр комик зураг зурж түүгээр жүжигчилсэн тоглолт хийх
•             Баримлын шавар ашиглан тогорууны баримал хийх
•             Тогорууны хайчилбар бэлтгэж бэлэг дурсгалын зүйл хийх
•             Тогорууны идэш тэжээлийг цуглуулах
•             Явган аялал хийж байгалийн сайхантай танилцах, байгалийн зураг авах, биологийн олон янз байдлыг таних зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан ба эдгээр арга хэмжээнүүдэд орчны бүсийн сумдаас оролцсон сурагчид идэвх санаачлагатай оролцлоо.
 
 
Зуслан цугларалт нь “ТОГОРУУ” сэдвийн дор хийгдсэн бөгөөд зусланд хамрагдсан сурагчдыг чадавхжуулах зорилгоор дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдсан.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge