Тогорууны баярыг тав дахь жилдээ тэмдэглэлээ | WWF

Тогорууны баярыг тав дахь жилдээ тэмдэглэлээ



Posted on 02 July 2018
Тогорууны баярын үеэр олон арга хэмжээ болсон бөгөөд тэр дундаа эко клубын гишүүдийн урлагийн үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монголд болон дэлхийд ховордож байгаа цэн тогорууны талаар иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, бахархах сэтгэл төрүүлэх, хайрлан хамгаалах дадал заншлыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн тогорууны баярыг Хэнтий аймгийн Биндэр суманд тэмдэглэдэг болсон билээ. Энэ жилийн баярыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв, зүүн бүсийн  ДЦГ-уудын байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулав.  
Тогорууны баярын үеэр олон арга хэмжээ болсон бөгөөд тэр дундаа эко клубын гишүүдийн урлагийн үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа. Мөн бэсрэг наадам, ховор шувуудтай холбоотой асуулт хариултын тэмцээн болсон. Тэмцээнд хүүхдүүд идэвхтэй оролцож асуултад алдалгүй хариулж байсан нь тогорууны баяр хийснээр үр дүн гарч байгаагийн нэг илрэл юм гэж зохион байгуулагчид ярьж байлаа. Мөн наадмыг үзэж сонирхож буй хүүхдүүдэд тогорууны дүрстэй хайчилбар хийх, тогорууны зураг будах, цаасан нугалбар хийх аргыг зааж өгсөн байна.  Түүнчлэн эко клубын гишүүд тогорууны бүжиг бүжиглэсэн нь олны сонирхлыг их татлаа. Энэ жилийн тогорууны баярын өдөрлөгийг сумдын байгаль хамгаалах эко клубын гишүүд, хүүхдийн төлөөлөл, нутгийн иргэд зэрэг нийт 600 гаруй хүн үзэж сонирхсон юм.   
 
Тогорууны баярын үеэр олон арга хэмжээ болсон бөгөөд тэр дундаа эко клубын гишүүдийн урлагийн үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge