"Ногоон карт" шагналын эзэд тодорлоо | WWF

"Ногоон карт" шагналын эзэд тодорлоо



Posted on 26 April 2018
Шагналын анхны эздийг Ховд аймгийн Дарви суманд болсон “Дарви сумын хөгжилд талуудын оролцоо” сэдэвт уулзалтын үеэр тодруулж шагналаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар MAVA сантай хамтран хэрэгжүүлж байгаа төслийнхөө хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглан амьжиргаагаа дээшлүүлэхэд ахиц гаргаж сум, орон нутагтаа сайн жишээ үзүүлсэн малчин, малчдын бүлэг, нөхөрлөлийн тогтвортой үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.  Энэ ажлын хүрээнд шилдгүүдийг орон нутгийн удирдлагын оролцоотойгоор тодруулж "Ногоон карт" шагнал олгохоор болсон юм. Шагналын анхны эздийг Ховд аймгийн Дарви суманд болсон “Дарви сумын хөгжилд талуудын оролцоо” сэдэвт уулзалтын үеэр тодруулж шагналаа. Орон нутгийн ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглан амьжиргаагаа сайжруулах тэргүүн санаачлага гаргаж “Ногоон Карт”-ын эзэн болсон нэг малчин, нэг нөхөрлөл, хоёр хоршоо тус бүрийг   төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнасан байна.      
“Ногоон Карт”-ын эзэн болсон Д.Оюунцэцэг нь 27 жил мал маллаж байгаа бөгөөд бэлчээрийг талхалдаг ямааныхаа тоог жил бүр тодорхой тоогоор цөөрүүлж бэлчээр хамгаалалд хувь нэмэр оруулж байгаа юм. Тэрээр зуны улиралд төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүнийг нарны эрчим хүч ашиглан үйлдвэрлэж аймаг, орон нутагтаа борлуулдаг байна. Өвлийн улиралд монгол гутал хийдэг бөгөөд сүү цагаан идээ болон гар урлалаасаа тогтмол орлого олж амьжиргаагаа дээшлүүлдэг.           
Шагнал хүртсэн хоршоо, нөхөрлөлийн хувьд байгальд хог хаягдал болж  удаан хадгалагддаг гялгар уутыг багасгах зорилгоор байгальд ээлтэй даавуун уут үйлдвэрлэх, гишүүдийнхээ хүчээр булаг шандын эхийг хашиж хамгаалах, худаг засварлах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглан гишүүдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зэргээр идэвхи санаачилгатай ажилладаг ажээ.  
        
 
Шагналын анхны эздийг Ховд аймгийн Дарви суманд болсон “Дарви сумын хөгжилд талуудын оролцоо” сэдэвт уулзалтын үеэр тодруулж шагналаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
“Ногоон Карт”-ын эзэн болсон Д.Оюунцэцэг нь 27 жил мал маллаж байгаа бөгөөд бэлчээрийг талхалдаг ямааныхаа тоог жил бүр тодорхой тоогоор цөөрүүлж бэлчээр хамгаалалд хувь нэмэр оруулж байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар MAVA сантай хамтран хэрэгжүүлж байгаа төслийнхөө хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглан амьжиргаагаа дээшлүүлэхэд ахиц гаргаж сум, орон нутагтаа сайн жишээ үзүүлсэн малчин, малчдын бүлэг, нөхөрлөлийн тогтвортой үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge