“Ногоон тууз” аян амжилттай үргэлжилж байна | WWF

“Ногоон тууз” аян амжилттай үргэлжилж байна



Posted on 11 April 2018
Аяны нээлтэд найман байгууллагын 120 гаруй залуу нэгдсэн бөгөөд Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх голын эрэг дагуухь 3 га орчим газрыг цэвэрлэж, хоёр машин хог хаягдлыг хогийн цэгт хүргүүлсэн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Ногоон тууз” аяныг Дэлхийн усны өдөр буюу 3-р сарын 22-нд  эхлүүлсэн бөгөөд үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Аяны зорилго нь, Туул голын бохирдлыг багасгах, гол орчмыг цэвэрлэх, усны нөөц багасч байгаа асуудалд залуусын оролцоотойгоор олны анхаарлыг хандуулах явдал  юм.       
Аяны нээлтэд найман байгууллагын 120 гаруй залуу нэгдсэн бөгөөд Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх голын эрэг дагуухь 3 га орчим газрыг цэвэрлэж, хоёр машин хог хаягдлыг хогийн цэгт хүргүүлсэн байна. Туул голын эрэг дагуу иргэдийн олноороо очдог газруудад хог хаяхгүй байхыг анхааруулсан самбар, гол усаа хамгаалахыг уриалсан самбар, хогийн сав зэргийг байрлуулах санаачлагыг залуус гаргаж байсан юм.  
Дашрамд сонирхуулахад, аянд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.   Мөн аянд нэгдсэн оюутан залуус, аж ахуйн нэгж байгууллагууд  тухайн ажлыг хийх хугацаандаа  “Ногоон тууз” шилжин явах эко цомыг  эзэмшинэ. Энэ хугацаанд усны бохирдлыг бууруулах, нөөцийг хамгаалах  байгальд ээлтэй бүтээлч ажлыг санаачлан өрнүүлж бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баталгаажуулан өөрийн байгууллагын фэйж хуудсанд байрлуулж “Ногоон тууз” цомыг дараагийн байгууллагад шилжүүлэх юм. Аян нэг сарын турш үргэлжлэх юм.   
 
Аяны нээлтэд найман байгууллагын 120 гаруй залуу нэгдсэн бөгөөд Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх голын эрэг дагуухь 3 га орчим газрыг цэвэрлэж, хоёр машин хог хаягдлыг хогийн цэгт хүргүүлсэн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge