Уулын ирвэс тал газарт бууж ирэв | WWF

Уулын ирвэс тал газарт бууж ирэв



Posted on 09 April 2018
Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Цоохор ирвэс бол зөвхөн цаст өндөр ууланд амьдардаг, аргаль, янгир, тарвага зэрэг амьтнаар хооллодог дэлхийд нэн ховор амьтан. “Уулын эзэн” гэгддэг энэ амьтан тал газарт бууж ирсэн тохиолдол саяхан гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутаг дахь  Хүйсийн говьд ирвэс явж байна гэсэн мэдээллийг байгаль хамгаалагч өгснөөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь очжээ. Тус газрын биологич  О.Мөнхтогтох “Цоохор ирвэс бол өндөр ууланд амьдардаг, хүнд харагдаад байдаггүй нэн ховор амьтан. Гэтэл тал газарт буучихсан явж байсан нь ховор тохиолдол юм. Бидний очсон зорилго нь  Хүйсийн говьд ирвэс хаана, хаашаа явж байгааг тогтоох, биеийн байдал нь ямар байгааг мэдэж улмаар түүнд аюул учрахаас сэргийлэхэд оршиж байсан. Бид ирвэсийг олоод зураг авч, бичлэг хийсэн. Аажим туусаар  ирвэсийг Говь-Алтай, Ховд хоорондын хатуу хучилттай замаар хөндлөн гаргаад явуулсан. Энэ замыг оройн 18:00 цагт хөндлөн гарсан. Явж байсан чиглэлээс нь харвал Хасагтхайрхан уулнаас Хүйсийн говийг гатлаад Дарвийн нуруу руу явж байгаа юм байна гэж бид үзсэн. Энэ ирвэс Хүйсийн говь руу бууж идэш тэжээл хайсан байж болох талтай.” гэж ярьсан юм.   
Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм.   
 
Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge