Монгол бөхөнг хэрхэн авран хамгаалах талаар ярилцлаа | WWF

Монгол бөхөнг хэрхэн авран хамгаалах талаар ярилцлаа



Posted on 02 April 2018
Монгол бөхөн мөхөх аюулд ойрхон байгааг биологчид онцолж хамгааллын статусыг дээшлүүлэх хэрэгтэйг хэлэв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хурлаар олон чухал асуудал яригдсан бөгөөд юуны түрүүнд нутгийн иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг оролцогчид онцоллоо. Монгол бөхөн мөхөх аюулд ойрхон байгааг биологчид онцолж хамгааллын статусыг дээшлүүлэх хэрэгтэйг хэлэв. Түүнчлэн бөхөнгийн байршил нутгийг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгаа гэдэгт олонхи нь санал нэгдсэн. Мөн монгол бөхөнг сэргээн нутагшуулах ажилд анхаарч, энэ талаар судалгаа хийх цаг болсныг онцолсон. БОАЖЯ-ны зүгээс монгол бөхөн хамгаалах талуудын санаачилсан ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.
 
Монгол бөхөн мөхөх аюулд ойрхон байгааг биологчид онцолж хамгааллын статусыг дээшлүүлэх хэрэгтэйг хэлэв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
БОАЖЯ-ны зүгээс монгол бөхөн хамгаалах талуудын санаачилсан ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge