“Ногоон тууз” аяны нээлт боллоо | WWF

“Ногоон тууз” аяны нээлт боллоо



Posted on 23 March 2018
Аянд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.  Дэлхийн усны өдрийг тохиолдуулан дээрх төслийн хүрээнд “ Ногоон тууз” аяныг  эхлүүлж байгаа бөгөөд нээлт нь болов.   
Үйл ажиллагаанд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийн онцлог ач холбогдол сэдвээр, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Туул голын бохирдол” сэдвээр, Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Цогзолмаа “Усны үнэ цэнэ” сэдвээр Монголын залуучуудын холбооны маркетингийн менежир Б.Төрболд “Ногоон тууз аяны зорилго” сэдвээр, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б. Сонинчимэг “Ногоон тууз аяныг хэрхэн дэмжиж оролцох тухай” сэдвээр ярилцаж, илтгэл тавьсан юм.
Аянд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.  Аяны зорилго нь Туул голын бохирдлыг багасгах, гол орчмыг цэвэрлэх, усны нөөц багасч байгаа асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах  юм.   
Мөн аянд нэгдсэн оюутан залуус, аж ахуйн нэгж байгууллагууд  нэг сарын хугацаанд  “Ногоон тууз” шилжин явах эко цомыг  эзэмшинэ. Энэ хугацаанд гол усны бохирдлыг бууруулах, нөөцийг хамгаалах  байгальд ээлтэй бүтээлч ажлыг санаачлан өрнүүлж бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баталгаажуулан өөрийн байгууллагын фэйж хуудсанд байрлуулж “Ногоон тууз” цомыг дараагийн байгууллагад шилжүүлэх юм. Аян нэг сарын турш үргэлжилнэ.  
 
 
Аянд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge