Бөхөнгийн талаар малчдад хандсан сурталчилгаа хийлээ | WWF

Бөхөнгийн талаар малчдад хандсан сурталчилгаа хийлээ



Posted on 20 March 2018
Бөхөн бүхий нутгийн малчдад энэхүү нэн ховор амьтны үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ өвөлжилт хүндэрсэн энэ үед анхан шатны тусламжийн хайрцгийг малчдад тусламж болгон өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд дэлхийд нэн ховор монгол бөхөнг аврахаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд  биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж өвс тавьж байгаа нь үр дүнд хүрсэн бөгөөд зэрлэг амьтад өвсийг идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой болсон юм. Бөхөн хамгааллын ажлын үргэлжлэл болгож малчдад хандсан сурталчилгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хийлээ. Аян Ховд аймгийн Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг сумын өвөлжилт хүндэрсэн багийн малчдад хүрсэн юм.
Энэ удаагийн сурталчилгааны ажил онцлогтой байв. Бөхөн бүхий нутгийн малчдад энэхүү нэн ховор амьтны үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ өвөлжилт хүндэрсэн энэ үед  анхан шатны тусламжийн хайрцгийг малчдад тусламж болгон өглөө. Хүн байгалийн харилцан шүтэлцээ маш чухал бөгөөд малчид нэг талаар бөхөнгийн хамгаалагч байдаг билээ.  
“Энэ өвөл бөхөнгийн нутгаар цас их орж хүйтэрсэн. Өнгөрсөн зун өвс муу ургасан болохоор зэрлэг амьтад идэх өвсгүй байдал хэцүү байгаа. Ийм үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан өвс тавьж монгол бөхөн болон зэрлэг амьтдаа хамгаалж байгаад сэтгэл хангалуун байна.” хэмээн малчид ярьж байлаа.   
Дашрамд  сонирхуулахад,  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо толгой 2014 оны байдлаар 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас цөөрч 2017 оны 3 дугаар сарын тооллогоор ердөө 5000 орчим монгол бөхөн үлдээд байсан бөгөөд  энэ тоо одоо улам цөөрсөн нь тодорхой байгаа юм.        
 
Бөхөн бүхий нутгийн малчдад энэхүү нэн ховор амьтны үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ өвөлжилт хүндэрсэн энэ үед анхан шатны тусламжийн хайрцгийг малчдад тусламж болгон өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Анхан шатны тусламжийн хайрцаг
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
2016 оны сүүлээр дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас цөөрч 2017 оны 3 дугаар сарын тооллогоор ердөө 5000 орчим монгол бөхөн үлдээд байсан бөгөөд энэ тоо одоо улам цөөрсөн нь тодорхой байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge