Баримтат кино бүтээх ажилд урьж байна | WWF

Баримтат кино бүтээх ажилд урьж байна



Posted on 21 February 2018
Цоохор ирвэс гүемнүүдийн хамт
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Ховор амьтдыг хамгаалах ажлыг илүү үр дүнд хүргэхэд олон нийтийн ойлголт, дэмжлэг их чухал байдаг.Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол орны нэн ховор амьтдын нэг болох цоохор ирвэсийн тухай шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээх ажилд студи, продакшнуудыг урьж байна.           
Хугацаа: 1 жил  
Тавигдах шаардлага:
-Баримтат кино, нэвтрүүлэг хийх  чиглэлээр ажилладаг туршлагатай байх
-Техник, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан байх
-Цоохор ирвэсийн амьдралын онцлогыг өгүүлэх тоон мэдээллийг зөвхөн компьютер графикаар харуулах
-Жилийн хугацаанд 5-аас доошгүй удаа Алтай Соёны бүс нутагт очиж зураг авалт хийх.
- Баримтат кино 20-25 минут үргэлжлэх бөгөөд Full HD формат ашигласан байх.
- Бүх дүрс бичлэгүүд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын өмч болох бөгөөд гүйцэтгэгч тал цаашид ашиглах эрхгүй болно.      
Бүрдүүлэх материал:
-Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдөл   
-Өмнө нь хийсэн энэ төрлийн ажлын жагсаалт, тэр бүгдийг багтаасан үзүүлэн, эсвэл богино хэмжээний шторк(холбогдох линк) 
-Баримтат кино хийх техникийн (ажлын төлөвлөгөө, аргачлал, үндэслэл гэх мэт)  болон санхүүгийн нарийвчилсан санал  
Сонирхсон студи, продакшнууд монгол хэл дээр бэлтгэсэн материалаа 2018 оны 3-р сарын 1-ний өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn хаягаар ирүүлнэ үү. Материалыг зөвхөн цахимаар хүлээн авахыг анхаарна уу.
Жич: Зөвхөн шалгарсан байгууллагатай холбогдох болно.
 
Цоохор ирвэс гүемнүүдийн хамт
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge