Тавьсан өвсийг янгир идэж эхэллээ | WWF

Тавьсан өвсийг янгир идэж эхэллээ



Posted on 02 February 2018
Тавьсан өвсийг янгир ямаа идэж байгаа нь тодорхой болжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Өвс муу ургасан, цас их орсоноос шалтгаалж зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа тул  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь орон нутгийн хамгаалалттай Сайр ууланд нутгийн иргэдтэй хамтран янгир ямаанд зориулан 10 хоног бүрт 50 боодол өвс тавьж эхэлсэн юм. Энэ хугацаанд малаа тус ууланд бэлчээхгүй байхаар нөхөрлөлийн гишүүдтэй тохиролцсон билээ. Тэгвэл энэ ажлын үр дүн гарч эхэллээ. Биотехникийн арга хэмжээ үр дүнд хүрч байгаа эсэхийг баталгаажуулахаар тавьсан автомат камерыг тус байгууллагын мэргэжилтнүүнд саяхан шалгаж үзэхэд тавьсан өвсийг янгир ямаа идэж байгаа нь тодорхой болжээ. Хүйтэрч зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа энэ үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон цаг үеэ мэдэрсэн, үр дүнтэй сайхан ажил хийлээ  хэмээн нутгийн иргэд бахдан ярьж байна.      
 
Тавьсан өвсийг янгир ямаа идэж байгаа нь тодорхой болжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Сайр ууланд нутгийн иргэдтэй хамтран янгир ямаанд зориулан 10 хоног бүрт 50 боодол өвс тавьж эхэлсэн юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Биотехникийн арга хэмжээ үр дүнд хүрч байгаа эсэхийг баталгаажуулахаар тавьсан автомат камер.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge