Бөхөн хамгаалагчид мотоцикль, иж бүрэн хувцас хэрэгсэлтэй боллоо | WWF

Бөхөн хамгаалагчид мотоцикль, иж бүрэн хувцас хэрэгсэлтэй боллоо



Posted on 18 January 2018
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Бөхөн хамгаалах сүлжээ багийнхандаа мотоцикль, дуран, GPS, зургийн аппарат, өвөл, зуны иж бүрэн хувцас гардуулж өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Бөхөн хамгаалах сүлжээ багийн идэвхтэй үйл ажиллагааны ачаар сүүлийн жилүүдэд монгол бөхөнгийн хууль бус агнуур тодорхой хэмжээгээр буурч энэхүү нэн ховор амьтны хамгаалал сайжирч байгаа билээ. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Бөхөн хамгаалах сүлжээ багийнхандаа мотоцикль, дуран, GPS, зургийн аппарат, өвөл, зуны иж бүрэн хувцас гардуулж өглөө. Ингэснээр бөхөн хамгаалагчид өнөөгийн хүндрэл бэрхшээлтэй үед хамгааллын ажлаа улам эрчимжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын  Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж”Хамгааллын ажлыг үр дүнд хүргэхэд Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан их үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа цас их орж нөхцөл байдал хүндрээд байгаа өнөө цагт бөхөн хамгаалагчдын идэвхтэй үйл ажиллагаа маш чухал билээ. Тиймээс манай байгууллага бөхөн хамгаалагчдыг шаардлагатай хувцас, хэрэгслээр хангаж байгаа юм. Ер нь талуудын хамтын ажиллагааны хүчинд л дэлхийд нэн ховор монгол бөхөнг авран хамгаалж үлдэх боломжтой” гэж ярилаа.   
Бөхөн хамгаалах сүлжээ багийг 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар байгуулсан бөгөөд эдүгээ зургаан гишүүнтэйгээр хамгааллын үйл ажиллагаа явуулж байна.      
 
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Бөхөн хамгаалах сүлжээ багийнхандаа мотоцикль, дуран, GPS, зургийн аппарат, өвөл, зуны иж бүрэн хувцас гардуулж өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Бөхөн хамгаалах сүлжээ багийн идэвхтэй үйл ажиллагааны ачаар сүүлийн жилүүдэд монгол бөхөнгийн хууль бус агнуур тодорхой хэмжээгээр буурч энэхүү нэн ховор амьтны хамгаалал сайжирч байгаа билээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge