Амжилт бүтээлээр дүүрэн 25 жил | WWF

Амжилт бүтээлээр дүүрэн 25 жил



Posted on 17 January 2018
Бид 25 жилийнхээ ойд зориулж “Алтай соёны бүс нутаг ба Амар мөрний сав газрын биологийн олон янз байдлын хамгаалал” сэдэвт хүндэтгэлийн хурлыг Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар анх 1992 онд байгуулагдсан бөгөөд сүүлд албан ёсоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн салбараар бүртгэгдсэн түүхтэй.   
Бид  25 жилийнхээ ойд зориулж “Алтай соёны бүс нутаг ба Амар мөрний сав газрын биологийн олон янз байдлын хамгаалал” сэдэвт хүндэтгэлийн хурлыг Улаанбаатарт  амжилттай  зохион байгууллаа. Уг хуралд тус байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүд болон судлаачид “ДБХС ба Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ”, ДБХС ба нэн ховор, ховор зүйлийн хамгаалал”, “ДБХС ба усны нөөцийн нэгдсэн менежмент”, ДБХС ба нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, ДБХС ба тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг их татлаа. Нөгөө талаар тус байгууллагын 25 жилийн түүхэндээ хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тодотгож өгсөнөөрөө онцлог байлаа.
Дашрамд сонирхуулахад, Тус хөтөлбөрийн газар нь Монголд хоёр газар нутагт  хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд баруун Монголын Алтай-Соёны экобүс нутаг буюу “Цоохор ирвэсийн өлгий нутаг”, зүүн Монголд байдаг Амар-Хейлоны экобүс нутаг юм.   Анх хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус хөтөлбөрийн газар өргөжиж, одоо 30 мэргэжилтнээс бүрдсэн чадварлаг баг Улаанбаатарын төв оффис, Ховд аймгийн төв, Хэнтий аймгийн Дадал суманд тус бүр салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг Монгол дахь байгаль хамгааллын хамгийн том байгууллага болж чадлаа. Байгуулагдсанаасаа хойш 25 жилийн хугацаанд нийт дөрвөн удаа, тус бүр таван жилийн хугацаатайгаар байгаль хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. 2017 оноос тав дахь хөтөлбөрөө эхлүүлж, нэн чухал экосистемүүд, зэрлэг амьтан, тэдгээрийн амьдрах орчинг хамгаалах чиглэлээр зөв зохистой менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна.  
 
 
Бид 25 жилийнхээ ойд зориулж “Алтай соёны бүс нутаг ба Амар мөрний сав газрын биологийн олон янз байдлын хамгаалал” сэдэвт хүндэтгэлийн хурлыг Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Уг хуралд тус байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүд болон судлаачид “ДБХС ба Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ”, ДБХС ба нэн ховор, ховор зүйлийн хамгаалал”, “ДБХС ба усны нөөцийн нэгдсэн менежмент”, ДБХС ба нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, ДБХС ба тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг их татлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Анх хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус хөтөлбөрийн газар өргөжиж, одоо 30 мэргэжилтнээс бүрдсэн чадварлаг баг Улаанбаатарын төв оффис, Ховд аймгийн төв, Хэнтий аймгийн Дадал суманд тус бүр салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг Монгол дахь байгаль хамгааллын хамгийн том байгууллага болж чадлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge