Зэрлэг амьтдад зориулж өвс тавилаа | WWF

Зэрлэг амьтдад зориулж өвс тавилаа



Posted on 15 January 2018
Эхлээд бөхөнгийн тусгаар популяци байршдаг Шарга-Манханы байгалийн нөөц газарт өвс тавьсан бол дараа нь Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай хамтран Шаргын говьд зэрлэг амьтдад зориулж өвс, хужир, тэжээл тавилаа
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Өвс муу ургасан, цас их орсоноос шалтгаалж монгол бөхөн, хар сүүлтий зэрэг зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа тул  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч эхэллээ. Эхлээд бөхөнгийн тусгаар популяци байршдаг Шарга-Манханы байгалийн нөөц газарт өвс тавьсан бол дараа нь Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай хамтран Шаргын говьд зэрлэг амьтдад зориулж өвс, хужир, тэжээл тавилаа. Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхан” Бөхөнгийн тархац нутгуудаар цас их оржээ. Зарим газартаа 20 см зузаан цас орсон байна. Зун өвс муу ургасан болохоор зэрлэг амьтад, ялангуяа монгол бөхөн идэш тэжээл олж идэхэд их хэцүү боллоо. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар монгол бөхөн, хар сүүлтий зэрэг амьтдад зориулж өвс, тэжээл тавих ажлыг эхлүүлээд байна. Биотехникийн энэ арга хэмжээ зэрлэг амьтдад бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна” хэмээн ярилаа.      
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2017 оны 3 дугаар сарын тооллогоор 5000 орчим монгол бөхөн үлдээд байгаа юм.
 
Эхлээд бөхөнгийн тусгаар популяци байршдаг Шарга-Манханы байгалийн нөөц газарт өвс тавьсан бол дараа нь Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай хамтран Шаргын говьд зэрлэг амьтдад зориулж өвс, хужир, тэжээл тавилаа
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Биотехникийн энэ арга хэмжээ зэрлэг амьтдад бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge