Янгирын тооллого хийв | WWF

Янгирын тооллого хийв



Posted on 22 November 2017
Тооллогын дүнгээр Бумбатхайрхан ууланд 84, Жаргалантхайрхан ууланд 496, Баатархайрхан ууланд 719 толгой янгир байгаа нь тодорхой болов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Зэрлэг амьтны хамгааллын ажилд судалгаа их чухал байдаг. Учир нь, тухайн газар нутгийн байгалийн онцлог, амьтны тоо, биологийн зүйлүүдийн уялдаа холбоог мэдэж авснаар хамгааллын оновчтой аргыг сонгох боломж бүрддэг юм. Ийм зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд МУИС болон Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран  Алтай Соёны бүс нутаг дахь Бумбатхайрхан, Жаргалантхайрхан, Баатархайрхан уулан дахь янгирын нөөцийг тогтоох тооллогын ажлыг шинэ арга зүйгээр хийлээ.  Тооллогын ажлыг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 11 дүгээр сарын 3-14-нд хийж гүйцэтгэсэн юм. Тооллогын дүнгээр Бумбатхайрхан ууланд 84, Жаргалантхайрхан ууланд 496, Баатархайрхан ууланд 719 толгой янгир байгаа нь тодорхой болов. Сонирхуулахад, янгир ямаа нь нэн ховор цоохор ирвэсийн гол идэш тэжээл болдог юм. Янгирын тоо цөөрөхгүй байвал цоохор ирвэсийн популяцид эерэг нөлөөтэй юм. 
 
Тооллогын дүнгээр Бумбатхайрхан ууланд 84, Жаргалантхайрхан ууланд 496, Баатархайрхан ууланд 719 толгой янгир байгаа нь тодорхой болов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge