Хил орчмын аргаль хонины тоо өсчээ | WWF

Хил орчмын аргаль хонины тоо өсчээ



Posted on 20 November 2017
Аргаль хонь
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хил дамнасан аргаль хонины тооллогыг жил бүр хийдэг билээ. Энэ удаагийн тооллогыг Баян-Өлгий, Увс аймгийн хилийн бүс нутагт хийлээ. Энэ удаагийн тооллогоор Баян-Өлгий аймгийн нутагт 1891 толгой, Увс аймагт 1489 толгой, нийтдээ 3380 толгой аргаль хонь тоологдлоо. 2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад энэ нь 680 толгойгоор өссөн байна. Энэ нь нутгийн иргэд, хууль хяналтын байгууллагууд, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын олон жилийн байгаль хамгааллын хамтын ажиллагааны үр дүн  гэж мэргэжилтнүүд ярьж байна. Баян-Өлгий аймгийн нутагт тоологдсон 464 угалзны 44.4 хувийг, Увс аймгийн нутагт тоологдсон 326 угалзны 38.6 хувийг 8 ба түүнээс дээш насны угалз эзэлж байлаа. Тооллогын явцад ажиглагдсан нэг сонирхолтой мэдээлэл гэвэл, урьд өмнө нь тааралдаж байгаагүй урттай, үзүүр хэсэгтээ цагираг  үүсгэн махиралдсан эвэртэй угалз (эврийн урт нь 65-аас багагүй инчтэй) Баян-Өлгий аймгийн нутагт хэд хэдээрээ тааралдаж байсныг судалгаанд оролцсон мэргэжилтнүүд онцолсон юм.
 
 
Аргаль хонь
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge