Нэн ховор цоохор ирвэс машинд дайруулжээ | WWF

Нэн ховор цоохор ирвэс машинд дайруулжээ



Posted on 07 September 2017
Ирвэс зам гарах гэж харайгаад дайруулсан бололтой гэж нутгийн иргэд ярьж байгаа гэнэ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийд нэн ховор амьтны нэг болох цоохор ирвэс машинд дайруулсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ховд аймгийн Цэцэг сумын Уушгийн улааны үзүүр гэдэг газар уржигдар шөнийн 12 цагийн үед(2017.9.5) нүүрс тээвэрлэсэн ачааны машинд ирвэс дайруулж үхсэн аж. Жолооч тэр даруй холбогдох газарт мэдээлсэн бөгөөд цагдаа, байгаль хамгаалагч нар хэргийн газарт очиж зургийг нь авч баримтжуулан шаардлагатай арга хэмжээг авсан байна. Ирвэс зам гарах гэж харайгаад дайруулсан бололтой гэж нутгийн иргэд ярьж байгаа гэнэ.
Нэн ховор цоохор ирвэс Төв Азийн 12 улсад байдаг бөгөөд Монгол оронд 500-1000 буюу дэлхийн ирвэсийн нийт популяцийн 20 орчим хувь нь байдаг ажээ. Цоохор ирвэс нь Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар “Нэн ховор” амьтны ангилалд багтдаг юм.   
 
 
Ирвэс зам гарах гэж харайгаад дайруулсан бололтой гэж нутгийн иргэд ярьж байгаа гэнэ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge