Хууль бус агнуурын эсрэг тэмцэх Дэд зөвлөл байгуулагдлаа | WWF

Хууль бус агнуурын эсрэг тэмцэх Дэд зөвлөл байгуулагдлаа



Posted on 24 August 2017
Өнгөрсөн тавдугаар сард хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтын үр дүнд ийнхүү хууль бус агнуурын эсрэг тэмцэх Дэд зөвлөл байгуулагдаж байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм.  Тиймээс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 8-р сарын 18-ны өдрийн тушаалаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулагдлаа.
Дэд зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын Албаны дарга томилогдсон байна. Гишүүдээр:
 -БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн албаны хэлтсийн дарга,
-Улсын ерөнхий прокурорын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт, шалгалтын хэлтсийн дарга,
 -ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга,
-МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга,
-Нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга,
 -ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын гаалийн улсын ахлах байцаагч,
 -Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн,
-Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалал хариуцсан захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг бий болгох, боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт хийх зэрэг ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтын үр дүнд ийнхүү хууль бус агнуурын эсрэг тэмцэх Дэд зөвлөл  байгуулагдаж байгаа юм.
 
 
Өнгөрсөн тавдугаар сард хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтын үр дүнд ийнхүү хууль бус агнуурын эсрэг тэмцэх Дэд зөвлөл байгуулагдаж байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge