Янгир цөөрвөл цоохор ирвэс хоолгүйднэ | WWF

Янгир цөөрвөл цоохор ирвэс хоолгүйднэ



Posted on 14 August 2017
Генетикийн судалгаагаар цоохор ирвэс нь 3 дэд зүйлтэй болохыг албан ёсоор тогтоосон бөгөөд Монгол оронд амьдардаг ирвэсүүд төв Ази, Төвд болон Хималайн нуруунд орших ирвэсүүдээс өөр, тусдаа дэд зүйл (Panthera uncia irbis) болох нь батлагджээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Сүүлийн үед бог малын мялзан өвчний улмаас янгир өвчлөх нь нэмэгдэж байгаа билээ. Хэдийгээр өвчлөл одоогоор өргөн хүрээнд тархаагүй байгаа ч нэг л мэдэхэд монгол бөхөн шиг эмгэнэлт байдалд орохыг үгүйсгэх аргагүй. Янгир цөөрвөл хэд, хэдэн сөрөг байдал үүсэх магадлалтай юм. Янгир нь нэн ховор цоохор ирвэсийн идэш тэжээлийн цөмийг бүрдүүлдэг бөгөөд зарим ууланд нийт идэш тэжээлийнх нь 70 хүртэл хувийг янгир эзэлдэг. Тиймээс янгир цөөрөх нь ирвэсийн тоо толгойд сөргөөр нөлөөлж дэлхийд маш цөөхөн үлдсэн энэхүү ховор амьтанд ч “цохилт” болно. Мөн янгир цөөрснөөр хүн ирвэс хоорондын зөрчил нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь, хоол тэжээлгүй болсон цоохор ирвэс өлсч үхэхгүйн тулд малд халдах магадлал их болох юм. Сонирхуулахад, генетикийн судалгаагаар цоохор ирвэс нь 3 дэд зүйлтэй болохыг албан ёсоор тогтоосон бөгөөд Монгол оронд амьдардаг ирвэсүүд төв Ази, Төвд болон Хималайн нуруунд орших ирвэсүүдээс өөр, тусдаа дэд зүйл (Panthera uncia irbis) болох нь батлагджээ. Тиймээс Монгол орны ирвэсүүд нь зөвхөн Монголд л байдаг онцгой ховор амьтан бөгөөд хамгаалахгүй бол удахгүй устаж үгүй болох эрсдэлтэй амьтан юм.
Генетикийн судалгаагаар цоохор ирвэс нь 3 дэд зүйлтэй болохыг албан ёсоор тогтоосон бөгөөд Монгол оронд амьдардаг ирвэсүүд төв Ази, Төвд болон Хималайн нуруунд орших ирвэсүүдээс өөр, тусдаа дэд зүйл (Panthera uncia irbis) болох нь батлагджээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge