Дагуурын хээрийг ЮНЕСКО-д бүртгэлээ | WWF

Дагуурын хээрийг ЮНЕСКО-д бүртгэлээ



Posted on 20 July 2017
Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд ОХУ, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан билээ.
© Б.Мөнхчулуун
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулган Польш Улсын Краков хотод энэ боллоо. Тус чуулганаар Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын 7 байгалийн өв, 1 холимог, 27 соёлын өвүүдийг авч хэлэлцэн, 21 өвийг шинээр бүртгэсэн байна. Үүний дунд Монгол Улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын хээр, дархан цаазат газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэлээ.
Дагуурын тал хээр болон ус намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас  Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой билээ. Тийм ч учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой юм.
Сонирхуулахад, Дагуурын дархан цаазат газрыг амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг нь хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд ОХУ, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан билээ.
 
 
 
Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд ОХУ, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан билээ.
© Б.Мөнхчулуун Enlarge