Дулаарч өвс гартал монгол бөхөн өвчинтэй “байлдсаар” байх нь | WWF

Дулаарч өвс гартал монгол бөхөн өвчинтэй “байлдсаар” байх нь



Posted on 20 February 2017
Монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийд нэн ховор монгол бөхөн бог малын мялзан төст өвчний улмаас олон мянгаараа үрэгдэх болсоор хэдэн сар боллоо. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр бол одоогоор 4000 гаруй бөхөн үрэгдээд байгаа бөгөөд  сэг зэмийг нь булж устгасан аж.
Монгол бөхөнгийн тархац нутгийн дийлэнхи хувь нь Говь-Алтай аймагт хамаардаг бөгөөд өвчний голомттой нутагт устгалын найман цэг ажиллуулж байснаа татан буулгасан талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан мэдээллээ. Сэг зэмээс өвчний вирус дамжихгүй тул заавал булж зардал, чирэгдэл гаргах хэрэггүй гэж газар дээр нь ажилласан олон улсын шинжээчид зөвлөсөн юм.
 Харин бөхөнгийн өвчлөлийн хувьд хавраас цусан суулга өвчин дэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа билээ. Харин дулаарахаар өвчлөл бууна гэдгийг шинжээчид онцолж байна. Тэр хүртэл тэсч чадсан нь дархлаа сууж ямар ч өвчнөөс айхгүй болох юм.   Ямартай ч дулаарч өвс гартал монгол бөхөн өвчинтэй “байлдсаар” байх нь ээ.
     
 
 
Монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge