Өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхээд байна | WWF

Өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхээд байна



Posted on 12 January 2017
Өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхээд байгаа урьдчилсан тоог албаныхан хэлж байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан төст өвчний улмаас үрэгдсээр байна. Ховд, Говь-Алтай Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 4 ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран уг голомттой нутаг дэвсгэрт ажиллаж байгаа юм. Тухайн өвчин гарсантай холбогдуулан БОНХАЖ-ын яамны заавар, зөвлөмжийн дагуу өвчний голомттой сумдад ажлын хэсгийнхэн дараах ажлыг хийгээд байна. Үүнд: 1. Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын Засаг даргын тамгын газраас сум бүртээ халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах Засаг даргын захирамж гарч нүхийг 4*6 хэмжээтэй 3 м гүнтэй нүх ухаж тэмдэгжүүлэн устгалын ажил хийж байна. 2. Үхсэн амьтны сэг зэмтэй газрыг өвчний цаашид тараахгүй байх үүднээс газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авч ажиллаж байна. 3. Чандмань, Дарви сумдын багийн Засаг дарга нар багийнхаа айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхээд байгаа урьдчилсан тоог албаныхан хэлж байна.
Өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхээд байгаа урьдчилсан тоог албаныхан хэлж байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge