Үхсэн бөхөнгийн эвэр түүгчид олширчээ | WWF

Үхсэн бөхөнгийн эвэр түүгчид олширчээ



Posted on 09 January 2017   |  
Үхсэн бөхөнгөөс эврийг нь авах хууль бус үйлдэл билээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Бог малын мялзан төст өвчний улмаас дэлхийд нэн ховор монгол бөхөн Шарга, Хүйсийн говьд олон зуугаараа үхэж байна. Өвчлөл сүүлийн өдрүүдэд хурдацтай нэмэгдэж алхам тутамд үхсэн бөхөнтэй тааралдах боллоо гэж байгаль хамгаалагчид ярьж байгаа ажээ. Хэдийгээр албан ёсны тоо гараагүй ч үхсэн бөхөнгийн тоо 600 хол давсан хэмээн тооцож байгаа юм. Ариутгал устгалыг бүрэн хийж чадаагүй, ороо нийллэгийн үе таарч байгаа зэрэг олон шалтгаанаар бөхөн нэгэндээ халдвар тарааж хорогдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хамгийн ноцтой нь, өвчтэй хар сүүлт, янгиртай таарснаа малчид сүүлийн өдрүүдэд байгаль хамгаалагчдад утсаар хэлж эхэлсэн байна. Хэрвээ энэ өвчин газар авбал бүх зэрлэг тууртнууд өвчилж үрэгдэх аюул ойрхон байна. 
Дайны хажуугаар дажин гэгчээр ашиг хонжоо хайгчид үхсэн бөхөнгийн эвэр түүдэг болжээ. Тэд малчдаас үхсэн бөхөнгийн байршлыг асуух болсон гэнэ. Харин байгаль хамгаалагчдыг очихоор шууд зугатаж байгаа аж. Ийм явдалтай цөөнгүй таарч байгаагаа байгаль хамгаалагчид хэлж байна. Үхсэн бөхөнгөөс эврийг нь авах хууль бус үйлдэл билээ. Нөгөө талаар ингэх явцад гутал, хувцсанд мялзан өвчний вирус наалдаж, улмаар малд халдах өндөр эрсдэлтэй юм.
   
 
Үхсэн бөхөнгөөс эврийг нь авах хууль бус үйлдэл билээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus