Цагаан зээр намрын улиралд их зайд шилжилт хөдөлгөөн хийж байна | WWF

Цагаан зээр намрын улиралд их зайд шилжилт хөдөлгөөн хийж байна



Posted on 22 July 2019
Хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээр барьж  сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн юм. Мэргэжилтнүүд 3.5 жилийн хугацаанд хуримтлагдсан өгөгдөлд дүгнэлт хийхэд хүзүүвчтэй цагаан зээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутагт нийт 247,380.23 км2 талбайг хамран байршиж байгаа ажээ.   
Хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ. Энэ нь өвөлжих газраа сонгох гэж намар их нүүдэллэдэгтэй нь холбоотой гэж мэргэжилтнүүд ярьж байна.      
Сонирхуулахад, мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны мэдээллийг нягтлахад  цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон юм. Дээрхи хугацаанд хүзүүвчтэй гурван цагаан зээр ОХУ улс уруу  хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцаж ирсэн байна. Тиймээс  цагаан зээрийн хил дамнасан нүүдлийн замыг хамгаалах оновчтой менежментийг сонгон нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.   
Хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge