“Тулын өдөр” иргэдийн талархлыг хүлээлээ | WWF

“Тулын өдөр” иргэдийн талархлыг хүлээлээ



Posted on 04 July 2019
“Тулын өдөр”-ийн үеэр тул загасны үнэ цэнэ, ач холбогдлыг илэрхийлсэн сурталчилгааны материал тарааж, танилцуулга хийсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Тул загасыг хамгаалах кампанит ажлыг 2010 оноос Онон голын сав газрын сумдад жил бүр амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ арга хэмжээний зорилго нь, Амар мөрний эх Онон голын бахархал  тул загас (Hucho taimen)-ны үнэ цэнэ, ач холбогдлыг Онон голын сав газрын иргэдэд ойлгуулах замаар хамгааллын үйл ажиллагаанд нутгийн иргэдийн  оролцоог нэмэгдүүлэхэд оршдог. 
Энэ жилийн арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон голын загасчдын клуб, Онон Улз голын сав газрын захиргаа, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран 2019 оны зургадугаар сард зохион явуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцлоо. Өмнөх жилүүдэд зөвхөн нэг суманд нэгдсэн байдлаар тэмдэглэдэг байсан бол энэ жил Онон голын сав газрын таван суманд тус бүрт нь зохион байгуулснаараа онцлог байв.
“Тулын өдөр”-ийн үеэр тул загасны үнэ цэнэ, ач холбогдлыг илэрхийлсэн сурталчилгааны материал тарааж, танилцуулга хийсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ. Мөн тул загас болон загас агнуурын талаар танин мэдэхүйн сэдэвтэй асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж иргэд идэвхтэй оролцов. Түүнчлэн Онон голын загасчдын клубынхан тул загас хамгаалал болон хууль бус загасчлалын эсрэг хийсэн ажлаа тайлагнаж цаашид хийх шаардлагатай ажлын талаар иргэдээс санал сонслоо.
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар  хууль бусаар загасчилдаг байсан хүмүүсийг нэгтгэж Загасчдын клуб байгуулан өөрсдөөр нь хамгаалуулах арга хэмжээг хамтран зохион байгуулдаг болсон нь тодорхой амжилтад хүрч байгаа билээ. 
“Тулын өдөр”-ийн үеэр тул загасны үнэ цэнэ, ач холбогдлыг илэрхийлсэн сурталчилгааны материал тарааж, танилцуулга хийсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Мөн тул загас болон загас агнуурын талаар танин мэдэхүйн сэдэвтэй асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж иргэд идэвхтэй оролцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge