Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1,5 сая гаруй га газрын хилийн цэсийг тогтоолоо | WWF

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1,5 сая гаруй га газрын хилийн цэсийг тогтоолоо



Posted on 10 June 2019
Ийнхүү Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн идэвхи зүтгэл, талуудын оролцоотой хийгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь Хөвсгөл, Ховд, Увс аймгийн нийтдээ 3 сая га газрыг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээр тогтоолоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Олон улсын ач холбогдол бүхий Алтай-Соёны бүс нутаг дахь Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 19 сумын хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоож 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан ИТХ-ын хуралдаанаар Усны тухай хуулийн хүрээнд баталж хамгаалалтад авлаа. Тодруулж хэлбэл, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаагаар дамжуулан аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулж Увс аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болох 1,5 сая гаруй га газрын хилийн цэсийг  Усны тухай хуулийн хүрээнд баталсан юм. Хуульд заасны дагуу ИТХ-ын хурлын тогтоол, холбогдох бичиг баримтыг Хууль зүйн яаманд өргөн барьж бүртгүүлсэнээр хуулийн хэрэгжилтийг хангах эрх нээгдэнэ.    
Ийнхүү Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн идэвхи зүтгэл, талуудын оролцоотой хийгдсэн  хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь Хөвсгөл, Ховд, Увс аймгийн  нийтдээ 3 сая га газрыг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээр тогтоолоо. Ингэснээр сав газрын гол, нуурууд усзүйн сүлжээний хувьд хамгаалалтад орж байна.        
Ийнхүү Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн идэвхи зүтгэл, талуудын оролцоотой хийгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь Хөвсгөл, Ховд, Увс аймгийн нийтдээ 3 сая га газрыг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээр тогтоолоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge