Оюутнууд “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдвээр ярилцав | WWF

Оюутнууд “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдвээр ярилцав



Posted on 04 June 2019
Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хууль сахиулах, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, сонсогчдыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа шинжилгээ хийх идэвх, сонирхол, сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх, улмаар төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан сонсогчид, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь  Дотоод хэргийн их сургуультай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тодорхой сэдвээр  эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хурал хэлэлцүүлэг хамтран зохион байгуулахаар тусгасан байдаг.        
Үүний хүрээнд “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Дотоод хэргийн их сургуулийн “Эрдэм” танхимд зохион байгуулав. Энэ хуралд МУИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Билэг дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 8 их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач, багш, оюутан сонсогчид нийт 34 илтгэл хэлэлцүүлэхээр ирүүлснээс ажлын хэсэг хянаж үзээд 10 илтгэлийг хурлын хөтөлбөрт хэлэлцүүлэхээр оруулав. Бусад илтгэлд техникийн болон редакцийн засвар хийж “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (2019)-д оруулан хэвлүүлж оролцогч багш, оюутан сонсогч бүрт гардуулав.
Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хууль сахиулах, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, сонсогчдыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа шинжилгээ хийх идэвх, сонирхол, сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх, улмаар төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан сонсогчид, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэв.
Хурлын хөтөлбөрт тусгагдсаны дагуу МУИС, ХААИС, ҮБХИС, ИЗОУИС, Отгонтэнгэр их сургууль, Билэг дээд сургууль, ДХИС зэрэг их, дээд сургуулийн оюутан, сонсогчид нийт 10 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд оролцогчид илтгэл тус бүрээр  сонирхолтой хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж, харилцан байр сууриа илэрхийлэн санал, мэдээлэл, туршлага солилцож хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд амжилттай оролцсон багш, оюутан сонсогч нарт батламж, мөнгөн шагнал, “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (2019) болон бусад ном бүтээлүүдээр урамшуулав. Хурлын төгсгөлд зарим оролцогчид оюутны эрдэм шинжилгээний хурал, түүний зохион байгуулалтын талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлэн үг хэлж, хурлыг санаачлан зохион байгуулагч Дотоод хэргийн их сургууль болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд баяр хүргэж амжилт хүслээ.
Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хууль сахиулах, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, сонсогчдыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа шинжилгээ хийх идэвх, сонирхол, сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх, улмаар төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан сонсогчид, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge